
Тайванийн шинээр сонгогдсон парламентын гишүүд өнөөдөр тангараг өргөн, бүрэн эрхээ хүлээн авч байна. Олон жил сөрөг хүчин байсан Тайванийн Ардчилсан дэвшилтэт нам энэ сард болсон сонгуулиар парламентад олонх болсон юм. Үүнтэй зэрэгцэн зохион байгуулагдсан Ерөнхийлөгчийн сонгуулиар тус намын нэр дэвшигч Цай Инвэнь илт давуу байдлаар ялалт байгуулсан. Ингэснээр сүүлийн найман жилд сөрөг хүчний байр суурьтай байсан тус намынхан анх удаа засгийн эрх барихаар болж байна.
Тайванийн Ардчилсан дэвшилтэт нам парламентын 113 суудлаас 68-д нь ялалт байгуулаад байгаа юм. Өмнө нь Ардчилсан дэвшилт намын гишүүн Чен Шуй Биан 2000 оноос хойш найман жилийн хугацаанд Тайванийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. Гэхдээ энэ үеэр тус нам парламентад олонх болж чадаагүй байсан юм. Энэ удаагийн сонгуульд ялалт байгуулсан Ардчилсан дэвшилтэт намын хууль тогтоогчид парламентын дарга болон дэд даргыг улс төрийн намын үйл ажиллагаанд оролцох, намд албан тушаал эрхлэхийг хориглохоор төлөвлөж байна.
Тайванийн одоогийн Ерөнхийлөгч болох Гоминдань намаас нэр дэвшин, сонгогдсон Ма Инжоугийн бүрэн эрхийн хугацаа ирэх тавдугаар сарын 20-нд дуусгавар болно. Тэр хүртэл амжилттай ажиллаж чадвал Ардчилсан дэвшилтэт нам олонхтой парламентын цаашдын зам дардан болно гэж ажиглагчид үзэж байна.
Тайванийн шинэ парламентын гишүүд өнөөдөр тангараг өргөж байна | ||
Үзсэн: 836 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.