Шууд Chart

Цацрагийн хяналтын улсын байцаагч нар сургалтад хамрагдлаа

2016-02-02 11:51:06

АНУ-ын Эрчим хүчний яам, Сандиагийн үндэсний лаборатори, Цөмийн энергийн комиссын Ажлын албатай хамтран улсын байцаагч нарыг мэргэшүүлэх “Цацраг идэвхт материалын аюулгүй байдлын хяналт”, “Цацрагийн аюулгүй байдлын дүрэм, журам” сэдэвт сургалтыг өнгөрөгч нэгдүгээр сарын 20-29-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдал, биет хамгаалалт, хяналт шалгалт хийхэд анхаарах зүйл, цацрагийн аюулгүй байдлын дүрэм журмыг боловсруулах, олон улсад цацрагийн аюулгүй байдлыг хэрхэн хангадаг зэрэг чиглэлээр Мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн 16 байцаагч, холбогдох бусад байгууллагын 24 албан тушаалтан, нийт 40 төрийн албан хаагч хамрагдлаа.

Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангаснаар хүн ам, байгаль орчныг цацраг идэвхт бодис болон ионжуулагч цацрагийн бусад үүсгүүрийн нөлөөллөөс хамгаалах, цацраг идэвхт материал, цацрагийн үүсгүүрийн аюулгүй ажиллагааг хангах ач холбогдолтой юм.


Цацрагийн хяналтын улсын байцаагч нар сургалтад хамрагдлаа  
Үзсэн: 798 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй