
Өчигдрөөс эхлэн Итали улсад эрүүл мэнд, байгаль орчны тухай шинэ хууль тогтоомжууд хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ. Эдгээр хуулийн дагуу жирэмсэн эмэгтэй, эсвэл хүүхэд сууж яваа автомашинд тамхи татсан этгээдэд 500 хүртэлх евро, өөрөөр хэлбэл, 600 долларын торгууль ногдуулахаар болсон байна. Мөн гудамж талбайд тамхины ишээ хаясан хүмүүс ч үүнтэй адил хэмжээний торгууль төлөх юм байна. Шинэ хуулийн дагуу тамхи татах хориотой газруудын жагсаалтад албан байгууллага, зоогийн газар, кино театр болон олон нийтийн бусад газар шинээр нэмэгдсэн байна.
Үүнээс гадна Италид хүүхдийн эмнэлэг, жирэмсэн эмэгтэйчүүд, шинэ төрсөн нярайг асарч сувилж байгаа газруудад тамхи татахыг хориглож буй юм байна. Тус улсад жил бүр дам тамхидалтаас үүдэлтэй өвчлөлөөр 70-83 мянган хүн нас бардаг гэх тооцоо гарсан байна. Италийн нийслэл Ром хотын иргэд өдөрт 11 сая ширхэг тамхи татдаг гэх тооцоо байгаа юм. Өөрөөр хэлбэл, тус хотынхон жил бүр 4 тэрбум ширхэг тамхи хэрэглэдэг гэсэн үг юм байна.
Иймээс Италийн эрх баригчид Европын холбооны хууль тогтоомжтой нийцүүлэн гаргасан шинэ хуульдаа залуу үеийнхнийг тамхи татах хорт зуршлаас хамгаалахыг нэн тэргүүнд зорьж байгаа юм. Энэ хүрээнд хүүхдэд тамхи зарсан дэлгүүр болон хүүхдийг тамхи татахад уруу татсан сурталчилгаа хийсэн үйлдвэрүүдэд асар өндөр торгууль оноохоор хуульчилсан байна.
Италийн гудамжинд тамхины иш хаясан хүн 500 еврогоор торгуулна | ||
Үзсэн: 1506 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.