Шууд Chart

Израйлийн цагдаа нар үндэслэлгүйгээр нэгжлэг хийх эрхтэй болжээ

2016-02-04 12:55:34

Израйлийн хууль тогтоогчид цагдаа нарынхаа эрх мэдлийг нэмэгдүүлж, сэжигтэй этгээдийг тодорхой үндэслэлгүйгээр саатуулж, нэгжих эрх олгожээ. Энэ талаар хуулийн төслийг Израйлийн парламентын 39 гишүүн дэмжиж, 31 гишүүн эсрэг санал хураалгаснаар тус хуулийн төсөл батлагдсан байна.

Өмнө нь Израйлийн цагдаа нар биедээ зэвсэг авч явж байж болзошгүй этгээдэд л нэгжлэг явуулах бүрэн эрхтэй байсан юм. Харин сая баталсан шинэ хуулийн дагуу дүүргийн цагдаагийн газрын дарга халдлага дайралт гарах магадлалтай гэж тогтоосон бүсэд цагдаа нар ямар ч хүнийг зогсоон, нэгжлэг хийх эрхтэй болсон байна. Израйлийн нийгмийг аюулаас хамгаалахын сайд тус хуулийг алан хядах ажиллагаатай тэмцэх цагдаа нарын нөөц бололцоог сайжруулсан чухал алхам гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.

Харин Израйлийн араб гаралтай хууль тогтоогч энэ хуулиас үүдэн Израйльд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн золиос болж байгаа угсаатны цөөнхөд багтдаг иргэд, тэр дундаа араб төрхтэй хүмүүсийн эрх ашиг зөрчигдөж болзошгүйг анхааруулж байна. Өнгөрсөн есдүгээр сараас хойш Израйлийн 26 иргэн палестинчуудын халдлагад амь үрэгдсэн юм. Харин эдгээр халдлагатай тэмцэхийн тулд Израйлийн эрх баригчдын нэвтрүүлсэн шинэ журмаас үүдэн израйль цагдаад буудуулж, амь үрэгдсэн палестинчуудын тоо үүнээс долоо дахин олон буюу 151-д хүрсэн гэх мэдээг эх сурвалжууд өгч байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Израйлийн цагдаа нар үндэслэлгүйгээр нэгжлэг хийх эрхтэй болжээ  
Үзсэн: 667 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй