Шууд Chart

Америкт боловсрол эзэмшсэн залуус эх орондоо ажиллана

2016-02-04 15:36:58

Манай орны хувьд залуучуудын ажилгүйдлийн түвшин өндөр байгаатай холбогдуулан ажилгүй залуучуудыг тодорхой хугацаагаар гадагшаа гаргаж ажиллуулах, гадаадад өндөр боловсрол эзэмшсэн Монголчуудыг сурсан мэдсэнээ эх орныхоо хөгжилд зориулах, ажиллах хөдөлмөрлөх боломжоор хангах чиглэлээр Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж тодорхой ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.

Энэ удаад Америкийн нэгдсэн улсад суралцаж байгаа Монгол оюутан, залуучуудын санаачилгаар жил бүр зохион байгуулдаг Хөдөлмөрийн яармагт оролцохоор болоод байна. АНУ-д суралцаж, ажиллаж амьдарч байгаа Монголчуудыг ажлын байраар хангах, эх орондоо ирж ажиллах, дадлагажих боломжоор хангах зорилготой "Хөдөлмөрийн өдөрлөг" энэ жил 6 дахь удаагаа АНУ-ын Санфранцеско хотод 2016.3.20-нд болох юм.

Уг өдөрлөгт Хөдөлмөрийн яам, Нийслэлийн хөдөлмөрийн газар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, АНУ-д үйл ажиллагаа явуулдаг 10 ажил олгогч байгууллага, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг 20 ажил олгогч байгууллага оролцоно.

Түүнчлэн өдөрлөгийн үеэр “Надад хэлэх үг байна” илтгэлийн тэмцээн, уулзалт хэлэлцүүлэг зэрэг олон талт үйл ажиллагаа болох аж. 


Америкт боловсрол эзэмшсэн залуус эх орондоо ажиллана  
Үзсэн: 1469 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2016-02-05 14:53
Монголд ирээд ямар ч ажил байхгүй битгий ирцгээ энэ луйварчдыг зайлуулсан дараа ирэх нь зөв өө

Бидэнтэй нэгдээрэй