Шууд Chart

Ахмадууддаа хүргэх Cар шинийн мэндчилгээ

2016-02-08 12:20:29

Эрх чөлөөт Монголын өрхийг татсан азай буурлууд аа... Та бүхэндээ эргэлзээ тээнэгэлзлийн өтгөн мананд умбасан Монголын мянга мянган залуусын нэрийн өмнөөс сар шинийн мэндийг дэвшүүлж, сайн сайхны ерөөл өргөн мэндчилье.

Сар шинийн билэгт сайн өдөр алдсан оносноо дүгнэн цэгнэж,ахиулах ажлаа төлөвлөн хангай дэлхийдээ  хийморь сүлдээ сэргээж, тэнгэр бурхандаа мөргөж, тэр жилийн ажлаа даатган, бүтэн дэлгэрэхийн итгэлийг авч, сэтгэлийн хүч, ухаарлын гэгээгээр өөрийгөө ариусгадаг нь Монгол хүний гайхамшигт заншил билээ. Энэхүү мэргэн зөн билэг, уужим саруул ухаан нь Монгол үндэстнийг үеийн үед зориг төгөлдөр, омог бардам байлгаж, аливаа бэрхшээлийг өөрчлөлт шинэчлэл,өөдлөн дэвжих боломж болгон хувиргаж чаддаг сэтгэлийн тэнхээ, оюуны ундаргаболж ирсэн гэдэгт залуус бид итгэдэг ээ.

Чухамийм л ерөөлт цагт хүмүүсийн хэлдгээр хийдгээ хийсэн, ухаарлаа олсон эрхэмбуурлууд, удмын ахлаачид, ургийн гагнаачид та бүхнээс тусламж эрж, түүхэнцагийн өрхийг татаж, шударга үнэний шинэ цагийн үүдийг нээх их ажилд тусламжхүсэн мэндчилж байна.

Танилгүй хүн алгын чинээ харин танилтай бол талын чинээгэсэн зүйр үг бодит болжээ. Таньдаг даргагүй бол таны ажил, төлөвлөсөн бүхэнчинь хана мөргөдөг. Даргын дүү, танил тал хажуугаар чинь өнгөрч, нүдэн дээр хөлжиж, нүүрэн дээр гялалзаж байна.

Баян хоосны ялгаа тэнгэр газар шиг боллоо. Энэ бол боломжийгшударга хуваарилахгүй, бүтээсэн ажлынхаа 10 хувийг авдаг хулгайч нарын амьдардаг системийн төлөөс юм.

Энэ бүхний шалтгаан нь 25 жил эрх барьж, олонд олдсон боломжийг өөрсдөдөө зориулсан эрх баригчид, төрд шургалсан хулгайчдын тонуул гэдгийг шууд хэлж, ард түмэн илүү дээр амьдарч болох байсан биз дээ гэж ам асууж байна.

            2016 он бол Монголын төрийн өндөр босгыгулам өндөрсгөх, түүхэн хариуцлагатай сонголтын жил байгаасай гэж Монгол хүн бүр хүсэж байгаа. Монгол хүн бүх хоолоо төрөөр бэлдүүлэх гэсэнгүй. Ердөө шүүх бүгдийн өмнө тэгш үйлчилж, төрийн үйлчилгээг хахууль төлөхгүй авдаг байхыг, хөдөлмөрлөсөн хүн хөгждөг, болчимгүй нэгэнд нь боломж олдохооргүй, хулгайчид тохомоо дэвсэх зайгүй тийм Монголыг хүсэж байгаа.

Тиймээс Хулгайчгүй Монгол хөдөлгөөнийг залуус бид зориглон санаачилж, түүчээлэн зүтгэж байна аа. Хар мөртэй хар үйл явдалд холбогдсон хүмүүсийг хар жагсаалтанд оруулж, төрийн босгыг алхуулахгүй байхыгзалуус уриалж байна. Эх орноо гэсэн сэтгэлтэй, хариуцлагатай, шинэ үеийнхнийг цагаан жагсаалтанд оруулан дэмжиж, эх орноо хөгжүүлэх ачааг нуруунд нь үүрүүлэх цаг нэгэнт болжээ.  Сар шинийн баярынширээний тэргүүнд суугаа эрхэм ахмад хүн Та ам бүл, ахан дүүс, анд нөхдөө тойруулж суулгаад, зоог шүүсээ амталж, зорьсон гийчнээ дайлж, билэгтэй сайхныг хөөрөлдөхдөө хулгайч тохмоо дэвсэх зайгүй, тийм Монгол Улсыг байгуулах цагийгэхлүүлэх Монголын Залуучуудын Холбооны энэхүү санаачлагыг дэмжиж, удам нэгтнүүд, үр хүүхдүүдээ энэ үйлсэд нэгдэхийг сануулж, ариун хэргийг дэвжээхэд дэм болно уу хэмээн итгэж энэхүү мэндчилгээг хүргэж байна.

            Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ гэсэнардын мэргэн үг бий. Залуус бидэнд зориг байна. Хэлэх үг, захих захиасыг тань Элгэнсадангууд Танаас хүлээж байна.

Муу нүүрт хэмээх бичин жилдээ

Муу хулгайчдыг төрөөс зайлуулж

Сайн цагийг авч ирэх болно

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй

МонголынЗалуучуудын Холбооны Ерөнхийлөгч,
Дэлхийн Залуучуудын Ассамблейн Дэд Ерөнхийлөгч
Аюушийн Мөнхбат


Ахмадууддаа хүргэх Cар шинийн мэндчилгээ  
Үзсэн: 1253 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй