
Хятадууд шинэ оноо угтан авахдаа салют буудуулснаар ирэх жилд хүлээж байгаа саад барцдыг үлдэн хөөж, аз хийморь урин дууддаг гэж үздэг. Ийм ч учраас цагаан сарын үеэр Хятадын өнцөг булан бүрт арслант болон луут бүжгийн аязаас гадна салют буудуулах чимээ тасардаггүй гэж хэлж болно. Харин энэ онд Бээжин хот болон тус улсын хойд хэсгийн бүс нутгаар агаарын бохирдол нэмэгдэхээс сэргийлэх зорилгоор салют хэрэглэхгүй байх уриалгыг Хятадын байгаль хамгаалах яамнаас гаргасан байна.
Бээжингийн эрх баригчид битүүн болон шинийн нэгэнд 24 цагийн турш, харин дараачийн 14 хоногт нь өдөр бүр 18 цагийн турш салют буудуулах зөвшөөрөл иргэддээ олгосон байна. Гэхдээ ийнхүү салют буудуулах боломж бололцоо нэмэгдсэнийг үл харгалзан салютын борлуулалт өнгөрсөн онд 30 гаруй хувиар буурсан бол энэ онд дахин тал хувиар буурсан тооцоо гарчээ.
Бээжин хотын иргэд салют буудуулах заншлаас сайн дураар татгалзах болсныг орон нутгийн хэвлэлүүд онцолж байна. Гэхдээ манай улсын иргэд жүржийн үнэрээр шинэ оноо дурсдагтай адилаар хятадын өндөр настай иргэдийн хувьд салютын утаа цагаан сар тэмдэглэж байсан эртний дурсамжийг нь сэргээдэг гол зүйл хэвээр байна.
Хятадын иргэд шинийн нэгэнд салют буудуулах нь багасчээ | ||
Үзсэн: 1296 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.