Умард Солонгост Ким Ир Сен засгийн эрх барьж байх үеэр тус улсад билгийн тооллоор шинэ он гарсныг нийтээрээ тэмдэглэх хориотой байжээ. Харин түүний дараа нам төрийн удирдагч болсон Ким Чен Ирийг ард түмнээ анхаардаг, өв уламжлалаа эрхэмлэдэг хүн гэж Умардын хэвлэлүүд онцолж эхлэн, улмаар 1989 оноос Умард Солонгосчууд хаврын баяраа дахин нийтээрээ тэмдэглэх боломж нээгдсэн байна.
Энэ онд Умардын төрийн мэдлийн төв телевиз Ким Эрсений талбайд үндэсний хувцсаараа гангарсан ард иргэд нь цагаан сараа тэмдэглэж байгааг харуулсан дүрс бичлэгийг цацлаа. Залуу бүсгүйчүүд дээс тоглож, “Бид аз жаргалтай байна” гэсэн уриа үг бичсэн туузны доогуур уламжлалт бүжгээ хийн, хүүхдүүд цаасан шувуу хийсгэх зэргээр баяраа тэмдэглэж байгаа гэнэ.
Умард Солонгост шинийн нэгний өдөр өрхийн тэргүүн нар хөршүүдтэйгээ мэндчилж, энэ хооронд эмэгтэйчүүд нь гэртээ үлдэн, үндэсний хөлөгт тоглоом наадгай тоглож, дуулж бүжиглэцгээдэг байна. Оны эхний зочин эмэгтэй хүн байвал тэр жил аз хийморь муу байна гэж үздэгээс шинийн нэгний өглөө ийм ёс жаяг баримталдаг аж.
Энэ үеэр Өмнөд Солонгост амьдарч байгаа Умардын дүрвэгчид цагаан сараар өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлэхээр хоёр Солонгосыг заагласан цэрэггүй бүсийн ойролцоо орших Панмунжом тосгонд хүрч очсон байдаг. Эдгээр дүрвэгч цэрэггүй бүсийн хил төмөр торны өмнө идээ будаа засаж, Умардад ясаа тавьсан өвөг дээдсийнхээ зүгт мэхийн ёсолцгоодог байна.
Цагаан сарыг Умард Солонгост... | ||
Үзсэн: 1338 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.