Шууд Chart

Хиймэл дагуул хөөргөх нэрийдлээр тив алгасагч пуужин туршсан хэмээн буруутгав

2016-02-11 16:04:01

Зарим улс орнууд Умард Солонгосыг эрдэм шинжилгээний зориулалттай хиймэл дагуул хөөргөх нэрийдлээр тив алгасагч баллистик пуужин туршсан байж магадгүй гэж сэрдэж байна. Умардын өнгөрсөн сард хийсэн цөмийн туршилт болон сая хөөргөсөн пуужинтай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл нэмэлт хориг арга хэмжээ тогтооно гэдгээ мэдэгдээд байна. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны тооцоолсноор Умардын сая хөөргөсөн пуужин 12 мянган км зайд тусах чадвартай аж.

Үүнтэй холбогдуулан АНУ Умардын хөрш, өөрийн холбоотон Өмнөд Солонгост пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системээ байршуулах талаар яриа хэлэлцээ эхлүүлжээ. Дундын зайн баллистик пуужинг амдан устгах зориулалттай хөдөлгөөнт “THAAD” системийг Өмнөд Солонгост байршуулах тухай энэ хэлэлцээ Хятадын эрх баригчдын санааг зовоож байгаа юм. Тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч энэ тухай ярихдаа “Аливаа улс өөрийн аюулгүй байдлыг хамгаалахдаа бусад улсын аюулгүй байдлын ашиг сонирхлыг хохироох ёсгүй” гэсэн байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Хиймэл дагуул хөөргөх нэрийдлээр тив алгасагч пуужин туршсан хэмээн буруутгав  
Үзсэн: 841 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй