
ОХУ-ын шадар сайд Дмитрий Рогозин ойрын жилүүд дэх хамгийн олон хүнтэй айлчлалын бүрэлдэхүүнийг ахлан Ирак улсад айлчиллаа. ОХУ Ирактай худалдаа, аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх бодлого баримталж байгаагийн хүрээнд ОХУ-ын шадар сайдын энэхүү айлчлалыг зохион байгуулсан байна.
Засгийн газрын болон бизнесийн 100 гаруй төлөөлөгчийн хамтаар хийсэн айлчлалынхаа үеэр Дмитрий Рогозин Иракийн засгийн газарт Исламын улс алан хядагч бүлэглэлийн эсрэг тэмцэхэд нь үргэлжлүүлэн тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.
Та бүхэнд сануулахад, 2014 онд Исламын улс алан хядагч бүлэглэл Иракийн нийт нутаг дэвсгэрийн 3-ны нэгийг хяналтандаа оруулсан юм. Орос улс Иракийн эрчим хүчний салбарт олон сая америк долларын хөрөнгө оруулсны зэрэгцээ Исламын улс бүлэглэлтэй тэмцэх зорилгоор өнгөрсөн онд Ирак, Иран, Сиритэй байгуулсан тагнуулын мэдээлэл солилцох гэрээнийхээ хүрээнд Багдад хотод командлалын төв штабаа нээгээд байгаа юм. Энэ төв штабаараа дамжуулан Иракийн зэвсэгт хүчний байлдааны бэлэн байдлыг нэмэгдүүлэх ажлаа үргэлжлүүлэхээр Оросын тал төлөвлөж байна.
Энэ удаагийн айлчлалын үеэр Ирак, Оросын төлөөлөгчид худалдааны эргэлтийг 2 дахин нэмэгдүүлэх, Иракийн эрчим хүч үйлдвэрлэлийг дэмжих талаар харилцан ойлголцлын хэд хэдэн санамж бичигт гарын үсэг зурсан байна. Ирак улс зуны халуун саруудад эрчим хүчний нийт хэрэгцээнийхээ ердөө 60 хувийг дотоодоосоо хангадаг юм. Үүнээс гадна Оросын тал Иракийн иргэний агаарын тээврийн үйлчилгээнд Сухой Супержет нисэх онгоцоо худалдаалахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Өнгөрсөн онд 2 орны худалдааны эргэлт 2 тэрбум америк долларт хүрсний дийлэнх нь ОХУ-ын экспортын бүтээгдэхүүнээс бүрдэж байсан байна.
ОХУ Исламын улс бүлэглэлтэй тэмцэхэд Иракт тусламж үзүүлнэ | ||
Үзсэн: 1969 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.