Шууд Chart

Дубайд гэрэлтдэг цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ

2016-02-15 15:39:37

Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод дахин боловсруулсан, эрчим хүчинд хэмнэлттэй материалаар харанхуйд гэрэлтдэг цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ. Дубайн энэхүү гэрэлтдэг цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийсэн эхний сардаа л гэхэд 150 мянга гаруй зочин хүлээн авсан байна. Дэлхийн алдартай дурсгалт газрууд, зэрлэг байгалийг дууриалган хийсэн орчинд хөгжмийн болон акробатын үзүүлбэрүүдийг үзэж сонирхон, олон үндэстний хоолыг шимтэн зооглох боломжийг тус цэцэрлэгт хүрээлэн зочиддоо олгож байна.

Дубай хотын захиргааны мэдээлснээр энэ цэцэрлэгт хүрээлэн дэлхий дээрх хамгийн том гэрэлтдэг цэцэрлэгт хүрээлэн, мөн дахин боловсруулсан материалаар бүтээсэн хамгийн том дурсгалт газар зэрэг хэд хэдэн төрлөөр олон улсад дээд амжилт тогтоож магадгүй юм байна. Цэцэрлэгт хүрээлэнд дэлхийн хамгийн өндөр барилга Бурж Халифагийн 12 метрийн өндөртэй жижгэрүүлсэн хувилбарыг эмийн 330 мянган хайрцаг ашиглан бүтээсэн байна.

Мөн Абу Даби хотын алдарт Зайед Шейхийн сүмийг 90 мянга гаруй хуванцар аяга, тавгийг дахин боловсруулж, урлажээ. Энэ цэцэрлэгт хүрээлэн зөвхөн Гиннесийн амжилтын номд бичигдэх бус, хүмүүсийг тогтвортой хөгжлийн дадал хэвшилд хөтлөөсэй гэж зохион байгуулагчид хүсэж байна. Дубайн гэрэлтдэг цэцэрлэгт хүрээлэнд очсон хүн бүрт хог хаягдлыг дахин боловсруулах соёлын давуу талыг ойлгуулахыг тэд зорьж байгаа юм. Найман тэрбум америк долларын өртгөөр бүтсэн энэ цэцэрлэгт хүрээлэнгийн зарим хэсгийг гэрэлтүүлэхэд нарны эрчим хүч ашиглаж байна. Дубайн гэрэлтдэг цэцэрлэгт хүрээлэнгийн үүд хаалга дөрөвдүгээр сарын эцэс хүртэл олон нийтэд нээлттэй байх юм байна.

 

Нийтэлсэн: Э.Энхрэл

Дубайд гэрэлтдэг цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ  
Үзсэн: 1973 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
175.211.106.xxx [175.211.106.xxx] 2016-02-16 11:27
humuus n jargalguigees hoish goy hot baigaad yugaa hiinee

Бидэнтэй нэгдээрэй