
“Түмэн тэмээ" тэмээн аяллын холбооны санаачилгаар жил бүр уламжлал болгон зохиогддог “Тэмээний баяр” арга хэмжээ ирэх гуравдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн хувьд “Тэмээний баяр”-ыг “Монгол Тэмээ-999” өвлийн наадам болгон өргөтгөж хоёр бөхт тэмээний уралдааныг Дэлхийн дээд амжилт Гиннесийн номд бүртгүүлэх мянган тэмээ уралдуулахаар болжээ. Ийнхүү 19 дэх жилдээ болох гэж буй “Монгол тэмээ-999” өвлийн наадмыг Монголын Залуучуудын Холбоо хоёр дахь жилдээ хамтран зохион байгуулахаар болжээ.
МЗХ-ны дэргэдэх Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв нь говийн хаан хэмээн нэрлэгддэг тэмээний ач тус болоод нүүдэлчин Монголчуудын соёл уламжлалыг залуучууддаа таниулах зорилгоор “Монгол тэмээ-999” наадмын сонирхолтой аяллыг залуустаа бэлдлээ. Энэхүү аялал нь Улаанбаатар - Мандалговь - Даланзадгад гэсэн маршрутаар нийт 1000 орчим км аялах бөгөөд замдаа аймаг бүрийн түүхийн дурсгалт газруудыг үзэж сонирхох юм.
Аяллын хөтөлбөрт торомны уралдаан, тэмээний музей үзэх, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах, орон нутгийн иргэдийн гар урлалын зүйл, сүү цагаан идээний үзэсгэлэн худалдаа үзэж сонирхох гэхчилэн олон сонирхолтой арга хэмжээнүүд багтсан байгаа аж.
Дашрамд дуулгахад, уг наадмыг зохион байгуулагчид хэвлэл мэдээллийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор маргааш буюу 2016 оны хоёрдугаар сарын 19-ний 11 цагаас МЗХ-ны 209 тоотод хэвлэлийн бага хурал зарлажээ.
1000 тэмээний уралдаан Гиннесийн номд бичигдэнэ | ||
Үзсэн: 1768 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.