Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Сирийн хот, тосгодод тусламжийн цуваа хүрч очжээ

2016-02-18 13:04:25
Error loading player: No playable sources found

Тусламжийн бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн ачааны автомашины цуваа Сирийн бүслэлтэд орсон дөрвөн бүс нутагт хүрч очжээ. НҮБ-ын мэдээлснээр босогчдын хяналтад орсон Муадамия, Мадая хотууд болон Сирийн Засгийн газрын мэдэлд байгаа Фуа, Кафрая тосгонд хүмүүнлэгийн тусламжийн цуваа өчигдөр нэвтэрчээ. Сирийн бүслэлтэд орсон бүс нутгуудад нийт 500 мянга орчим хүн оршин суудаг гэх тооцоо бий. Эдгээр оршин суугчдын дийлэнх нь хүнс тэжээлийн хомсдолд орсноос гадна бусад өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нөөц дууссанаас үүдэлтэй олон талын хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаа юм.

Тухайлбал, усны шахуургаа дизель түлшээр ажиллуулдаг Фуа, Кафрая тосгодын оршин суугчид шатахууны нөөц нь дууссантай холбоотойгоор ундны усаар гачигдаж эхэлсэн болохыг Сири дэх "Улаан загалмайн нийгэмлэг" мэдээлсэн. Эдгээр хүмүүст тусламжийн бараа бүтээгдэхүүн хүргэхээр өнгөрсөн баасан гарагт болсон дэлхийн том гүрнүүдийн төлөөлөгчдийн уулзалтын үеэр тохиролцсон юм.

Тохиролцооны хүрээнд өчигдөр Сирийн нийслэл Дамаск хотоос хүнс тэжээл, шаардлагатай бусад бараа бүтээгдэхүүн, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм тариа ачсан 100 ачааны машин замдаа гарчээ. Эдгээр машинд ачсан бараа бүтээгдэхүүнээр 90 мянга гаруй хүний нэг сарын хэрэгцээг бүрэн хангах боломжтой гэж НҮБ тооцоолж байна. Энэ долоо хоногийн сүүлээр НҮБ Сирийн дахин хоёр өөр бүс нутагт тусламжийн бараа бүтээгдэхүүн ачсан цуваа илгээхээр төлөвлөж байгаа юм. 

Нийтэлсэн: Э.Энхрэл

Сирийн хот, тосгодод тусламжийн цуваа хүрч очжээ  
Үзсэн: 832 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй