Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Сингапурт нисэх онгоцны шоу болж байна

2016-02-19 11:17:27
Error loading player: No playable sources found

2008 оноос хойш Сингапурт хоёр жил тутам зохион байгуулж уламжлал болсон нисэх онгоцны Ази тивд хамгийн томд тооцогдох үзэсгэлэн шоу энэ долоо хоногт  нээлтээ хийн, 2016 онд дэлхийн нисэх онгоц үйлдвэрлэгч 500 гаруй компани шинэ бүтээлүүдээ олон улсын зах зээлд танилцуулж байна.

Тус үзэсгэлэнд зочилсноор иргэний агаарын тээврээр үйлчлүүлдэг хэн бүхэн ойрын ирээдүйд ямар загвар хийцтэй онгоцоор үйлчлүүлэхээ олж мэдэх боломжтой юм. Мөн энэ салбарт үйлчилгээ эрхэлдэг компаниуд нисэх онгоц үйлдвэрлэгчдийн эдгээр шинэ бүтээлийг худалдан авах, техник технологийн солилцоо явуулах боломжийг Сингапурын нисэх онгоцны үзэсгэлэн шоу олгож байна.

Үзэсгэлэнгийн бас нэг онцлог нь төрөл бүрийн шинэ нисэх онгоцууд хөөрөх, буух, агаарт эргэлт хийх зэргээр олны нүдийг хужирласан нислэгийн үзүүлбэр толилуулж байгаа юм. Бид бүхний сайн мэдэх АНУ-ын "Боинг" компани энэ оны үзэсгэлэнд “787-9 Дриймлайнер” нисэх онгоцоо танилцуулсан байна. Тус онгоц электрон гэрэл бүхий илүү том цонхтой, тааз өндөртэй, нэг зорчигчид оногдох зай талбай ихтэй зэрэг үйлчлүүлэгчийн тав тухыг хангасан шийдэлтэй аж.

Ижил хэмжээтэй бусад нисэх онгоцтой харьцуулахад 21 хувиар бага түлш хэрэглэдэг энэ онгоцоор үйлчлүүлэгчид нислэгийн турш утасгүй интернэт ашиглах боломжтой. Харин Францын Эйрбас компани "Эй350-900" гэх алсын зайд зогсолтгүй нислэг үйлдэх боломж бүхий нисэх онгоцоо танилцуулсан бол Канадын Бомбардиер 100-130 хүн тээвэрлэх хүчин чадалтай “Си-Эс100” нисэх онгоцоо Сингапурын үзэсгэлэнд оролцуулж байна. Сингапурын нисэх онгоцны энэхүү үзэсгэлэн шоу энэ ням гараг хүртэл үргэлжлэх юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Сингапурт нисэх онгоцны шоу болж байна  
Үзсэн: 898 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй