Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Таныг уйлуулчихаад, царайлаг залуу нулимсыг чинь арчвал...

2016-02-22 11:20:57
Error loading player: No playable sources found

Дэлхий дахин хурдацтай хөгжиж байгааг даган зах зээл дээрх өрсөлдөөн ширүүсч, энэ хэрээр компаниуд ажилчдынхаа хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд тун их ач холбогдол өгдөг болсон байна. Яг энэ үеэр зах зээлийн хэрэгцээ шаардлагыг тун оновчтой мэдэрч, Японы нэг компани эмэгтэй ажилчдын стрессийг бууруулах, сэтгэл санааг нь тайвшруулж, ажлаа илүү өндөр бүтээмжтэй хийхэд нь туслах тун шинэлэг санаа сэджээ.

Ажиллахын хажуугаар гэр орныхоо ажлыг амжуулж, хүүхдээ асрах шаардлагатай болдог эмэгтэйчүүд хамтран ажилладаг эрэгтэйчүүдээсээ илүү стресст орох магадлал өндөр байдаг. Иймээс Японы “Икэмэсо” компани ажил эрхэлдэг эмэгтэйчүүдийн стрессийг тайлахын тулд сэтгэлийг нь онгойтол уйлуулж, дараа нь царайлаг залуу нулимсыг нь арчиж, аргадах үйлчилгээг 7900 иен буюу 70 америк доллараар санал болгож эхэлсэн байна.

Эмэгтэйчүүд өөрсдөө энэ компани дээр очиж, 70 доллараар иймэрхүү үйлчилгээнд хамрагдахыг төдий л хүсэхгүй байх. Гэхдээ ажилчдынхаа бүтээмжид анхаардаг компаниуд “Икэмэсо” компанид захиалга өгч, дуудлагаар авчран үйлчилгээнд нь эмэгтэй ажилчдаа хамруулдаг гэнэ. Энэхүү үйлчилгээ эмэгтэйчүүдэд гунигтай кино үзүүлэх, дуу сонсгох зэргээр эхэлнэ. Эмэгтэйчүүд харин сэтгэл нь хөдлөн, уйлахад “Икэмэсо”-гийн царайлаг залуус бүсгүйчүүдийг аргадан, нулимсыг нь арчиж өгдөг гэнэ.

Одоогоор 50 гаруй компани “Икэмэсо” компанийн энэ үйлчилгээнд хамрагдсан аж. Эдгээр компаниас 10 гаруй нь сар бүр тус компанийн үйлчилгээг авдаг байнгын үйлчлүүлэгчид болжээ. Олон орны соёлд уйлах гэдэг сул дорой байдлыг харуулдаг гэж сөрөг байдлаар ханддаг. Харин тус компанийнхан энэ буруу ойлголтыг өөрчилж, өнөөгийн завгүй нийгэмд уйлж, сэтгэлээ онгойлгохыг стрессийн эсрэг эмчилгээнд ашиглаж болохыг харуулахыг зорьж байгаа юм. Бас нэг сонирхолтой зүйл нь “Икэмэсо” компанийн ажилчид уйлж байгаа хүмүүсийг аргадаж тайвшруулах эмчилгээнд мэргэшсэн гэрчилгээтэй юм. “Икэмэн” гэх ийм мэргэжилтэй залуус Японд 70 гаруй байдаг. Харин тэдний зургаа нь “Икэмэсо” компанид ажиллаж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Таныг уйлуулчихаад, царайлаг залуу нулимсыг чинь арчвал...   
Үзсэн: 4057 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй