Шууд Chart

Ц.Шаравдорж: Хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүй бол хурдан морины уралдааныг хориглоно

2016-02-22 15:40:55

“Стандартын шаардлага хангасан хамгаалалтын малгай, цээживч, тохойвч, өвдгөвч өмсүүлж, унаач хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, даатгалд хамруулаагүй, хүүхдийн эцэг, эхтэй гэрээ байгуулаагүй бол цаашид өвөл, хаврын хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох нь зүйтэй” гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж хэллээ. Тэрбээр аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдлага, албан хаагчидтай цахим хурал хийхдээ ийм чиглэл өгсөн байна.

Хурдан морины уралдаан зохион байгуулах аймгийн комисст улсын байцаагч нараа оруулж, бүх шатны Засаг дарга, Монголын морин спорт, уяачдын холбоо, аймаг, орон нутаг дахь салбар хороод, хүүхдийн болон хөдөлмөр, нийгмийн хамгаалал хариуцсан байгууллага, ажилтнуудад зөвлөмж хүргүүлж, байнгын хяналт тавихыг үүрэг болгов.


Ц.Шаравдорж: Хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүй бол хурдан морины уралдааныг хориглоно  
Үзсэн: 765 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.57.95.xxx [103.57.95.xxx] 2016-02-23 13:15
zuitei sharav aa chi shuu naad morinii naimaachin huuhdiin aluurchidiig horiod tsagdaad og oo

Бидэнтэй нэгдээрэй