Шууд Chart

Снөүбордын цуврал эйр стайл ангилалд явагдав

2016-02-23 13:34:26

Олон улсын цанын холбооноос жил бүр уламжлал болон зохион байгуулдаг снөүбордын 2016 оны цуврал эхэллээ. АНУ-ын Калифорниа мужийн Лос Анжелес хотноо болж буй “Air style” ангиллын аваргаар 2015, 2016 оны Аспений өвлийн 10 дахь удаагийн наадмын “Big air” ангиллын хошой хүрэл медальт, Японы тамирчин Юүки Кадоно хоёр дахь удаагаа түрүүллээ. Нийлбэр дүнгээр 1440 оноо цуглуулсан тэрбээр өдгөө 19 настай бөгөөд дээрх ангиллын түүхэн дэх томоохон амжилтын нэгд зүй ёсоор тооцогдож байна. Түүний араас Америкийн тамирчин Куле Мак, Шведийн тамирчин Свен Тхоргрен нар бариаллаа. Шведийн тамирчны хувьд энэхүү тэмцээн дөрөв дэх удаагийнх нь бөгөөд 2015 оны снөүбордын цувралын аварга билээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Снөүбордын цуврал эйр стайл ангилалд явагдав   
Үзсэн: 611 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй