Шууд Chart

“Элгээ чөлөөлье” уулзалт болно

2016-02-24 10:03:54

Монголчуудын өмнө тулгамдаад байгаа нэн чухал асуудал нь элэгний өвчлөл. Монгол Улсад жилд элэгний хорт хавдрын 1600-1800 тохиолдол шинээр бүртгэгддэг бөгөөд элэгний хавдрын өвчлөлөөс үүдэлтэй нас баралтын түвшнээр дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгддэг байна. Элэгний өвчлөлийн хамгийн гол шалтгаан нь буруу хооллолт ялангуяа архи согтууруулах ундаа, хорт бодисууд байдаг гэнэ. 

Тиймээс Монголын Залуучуудын Холбоо энэ хоёрдугаар сарыг “Элгээ чөлөөлье” сар болгон зарлаж, МЗХ-ны эрүүл мэндийн байнгын хороотой хамтран олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна. Үүний нэг нь энэ сарын 25-нд болох “Элгээ чөлөөлье” уулзалт юм. Тодруулбал, элэгний өвчлөлийн үүсэх шалтгаан, архидалтын хор хөнөөлийн талаар МЗХ-ны эрүүл мэндийн байнгын хороон дарга Ж.Амарсанаа “Элгээ хамгаалъя” илтгэл лекц танилцуулах юм. Мөн Анагаах ухааны доктор, МЗХ-ны эрүүл мэндийн байнгын хорооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Баянмөнх “Хоол, хүнсний зохилдлого”,  МЗХ-ны эрүүл мэндийн байнгын хорооны дэд дарга Х.Бат-Ирээдүй “Ирээдүйдээ илгээх дархлаа” сэдвээр лекц уншиж, залуустай нээлттэй ярилцана.

Уг уулзалтаас элэгний өвчлөлийн шалтгаан, өвчлөлөөс элгээ хэрхэн хамгаалах, зөв хооллолт, эрүүл амьдралын зөв дадлыг хэрхэн бий болгох гэх мэт олон талын мэдээллийг авах боломжтой юм. Уулзалт МЗХ-ны “Залуус” танхимд 17 цагт болно. Залуус та бүхнийг урьж байна. 


“Элгээ чөлөөлье” уулзалт болно   
Үзсэн: 1314 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй