Шууд Chart

Орон орны залуус “Хаврын баяр”-аа тэмдэглэлээ

2016-02-24 11:00:32

МЗХ-ноос Монголд Улсад сурч, амьдарч байгаа орон орны оюутан залуусыг хамруулсан “Хаврын баяр-2016” олон улсын залуучуудын өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт Монгол, Лаос, Япон, Афганистан, Орос, Итали, Турк, БНАСАУ, БНСУ, Герман,  Хятад, Тайланд зэрэг орны 100 гаруй төлөөлөгчид оролцсон юм.

Арга хэмжээг нээж МЗХ-ны Удирдлага, төлөвлөлт хамтын ажиллагааны газрын дарга Ч.Хонгорзул үг хэлсэн бөгөөд “Энэхүү арга хэмжээ нь жилээс жилд өргөжин “Хаврын баяр”-т оролцох оюутан залуусын нэмэгдсээр байна. Энэ нь Монголд сурч буй олон орны залуус ойртон нөхөрлөж бие биендээ тусалж дэмжих, өөрийн орны соёл уламжлалаа таниулах, суралцах чухал ач холбогдолтой юм” хэмээн онцоллоо.

Энэ үеэр өдөрлөгт оролцсон залуус өөрсдийн Үндэсний хувцас болон ёс заншлаа танилцуулж, урлагийн үзүүлбэрүүд сонирхуулсан юм. Түүнчлэн Монгол - Хятадын хамтарсан Найрамдал сургуулийн авьяаслаг сурагчдын “Дэнлүүтэй бүжиг”, Лаос залуусын Монголоор дуулсан “Анхны хайр” дуу нь олон хүмүүсийн талархал хүлээж байлаа.

Өдөрлөгт БНХАУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга De Bo, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард улсын Элчин сайдын яамны төрийн нарийн бичгийн дарга Vatsana Vongphyla, БНАСАУ-ын Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга Peak Kyong Chol, ОХУ-ын Элчин  сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга Anton Postigov,  Монгол - Хятадын хамтарсан Найрамдал дунд сургуулийн захирал Jiang Xian Mei болон Олон Улсын байгууллагын хүндэт зочид төлөөлөгчид урилгаар оролцлоо.  

Уг “Хаврын баяр-2016” өдөрлөгийг Мони Поло банк бус санхүүгийн байгууллага дэмжин тэмцээн бүрийн ялагчдад өөрсдийн бэлдсэн гарын бэлгээ гардуулсан юм.


































Орон орны залуус “Хаврын баяр”-аа тэмдэглэлээ  
Үзсэн: 1219 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй