Шууд Chart

Хил дамжин тархах халдварт өвчнөөс сэргийлэх цахим сургалт хийв

2016-02-24 15:27:53

МХЕГ-аас шинэ болон дахин сэргэж буй халдварын тохиолдол, нас баралт дэлхий дахинд буурахгүй байгаатай холбогдуулан Монгол Улсын хилээр дамжин тархах эрсдлээс урьдчилан сэргийлэх мэдлэгийг олгож, сэжиг илэрсэн үед авах хариу арга хэмжээг оновчтой төлөвлөх зорилгоор цахим сургалт зохион байгууллаа.

Цахим сургалтад хилийн боомт дахь алба, хэлтсийн удирдлага, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид хамрагдаж, халдварт өвчний цаг үеийн мэдээлэл, урьдчилан сэргийлэх талаар суралцав.

Сүүлийн жилүүдэд эбола вируст халдвар, коронавирусын халдвар болон шувууны томуугийн халдвар дэгдэж байсан бол хамгийн сүүлд зика вирусын халдвар дэлхийн 30 гаруй оронд тархаад байгаа юм.


Хил дамжин тархах халдварт өвчнөөс сэргийлэх цахим сургалт хийв  
Үзсэн: 811 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй