Шууд Chart

Галзуугийн сэжигтэй мал амьтанд хазуулсан 136 дуудлага иржээ

2013-09-26 16:43:52

Зоонз өвчин судлалын үндэсний төвөөс “ Дэлхий дахинд галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх өдөр”-т зориулан иргэдийг мэдээллээр хангах, галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлэлийн хурлыг зарласан. Энэ үеэр иргэд өвчний сэжиг бүхий мал, амьтадтай болгоомжтой харьцах, гэрийн тэжээвэр амьтан нохой, муур зэргийг малын эмчид жил бүр үзүүлж хянуулахыг сэрэмжлүүллээ. Манай улсад галзуугийн сэжигтэй мал амьтанд хазуулсан 136 дуудлага сүүлийн 9 сард иржээ.  Тодруулбал,    15 аймгийн 58 сум, нийслэл хотын 5 дүүргээс галзуугийн сэжигтэй мал, амьтанд хазуулсан,  халдварын эрсдэлд өртсөн гэсэн  дуудлага ирсэн байна. Галзуу өвчний гаралт нэмэгдэж байгаа шалтгаан нь иргэд сонор сэрэмжгүй, урьдчилан сэргийлэх мэдээлэл багатай байдгаас үүдэлтэй гэж Мал эмнэлгийн үржлийн газрын дарга Ц.Пүрэвхүү хэллээ.


Галзуугийн сэжигтэй мал амьтанд хазуулсан 136 дуудлага иржээ   
Үзсэн: 1921 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй