Шууд Chart

БНХАУ-тай дэд бүтцийн хяналтын чиглэлээр хамтран ажиллана

2016-02-25 16:22:15

МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Шаравдорж, БНХАУ-аас Замын-Үүдэд суух Ерөнхий консул Цай Вэньруй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий консул Цай Вэньруй итгэмжлэх жуух бичгээ Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд өргөн барьсны дараа шууд МХЕГ-т ирж байгаагаа онцлон дурдав.

Ерөнхий консул Цай Вэньруй, Замын-Үүд дахь Хилийн мэргэжлийн хяналтын албатай маш ойр хамтарч ажилладаг бөгөөд бидний ажилд сайтар тусалж дэмжлэг үзүүлдэгт талархаад МХЕГ, БНХАУ-ын хяналтын байгууллага хооронд гүүр болж ажиллахаа илэрхийлсэн юм.

МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Шаравдорж “Бид БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар /ЧХШХЦЕГ/-тай хамтран олон ажлыг амжилттай хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь БНХАУ руу үхэр, хонь, ямааны түүхий мах экспортлож эхэлсэн явдал” гээд, цаашид дэд бүтцийн хяналтын чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Мөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран улсын байцаагчдыг чадавхжуулах, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж, боомтуудын чадамжийг сайжруулах талаар харилцан санал солилцлоо гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


БНХАУ-тай дэд бүтцийн хяналтын чиглэлээр хамтран ажиллана  
Үзсэн: 676 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй