Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Камбожид мина илрүүлэхэд харх ашиглаж байна

2016-02-26 12:54:45
Error loading player: No playable sources found

Хархыг ийнхүү лабораторийн судалгаанд ашиглаж, агаарын бохирдлын бас нэг сөрөг нөлөөг эрдэмтэд тодруулсан бол Камбожид харин тэс өөр зориулалтаар харх ашиглаж байгаа тухай мэдээ "Ассошиэйтед Пресс" агентлагт ирсэн байна. Камбожийн иргэний дайн болон Камбож, Вьетнамын дайны үеэр тэсрээгүй үлдсэн 6 сая орчим мина Камбожийн хөрсөнд булаатай хэвээр байна. Эдгээр миныг илрүүлж, устгахын тулд Камбожид ухаалаг, мөн үнэрч чадвараараа гайхагддаг хархыг мина илрүүлэхэд сурган, ашиглаж эхэлжээ.

Хархны үнэрлэх чадвараас гадна бас нэг хүчин зүйл энэ амьтныг мина илрүүлэх ажилд сургахад нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд хэлж байна. Энэ нь хархны жин юм. Ердөө 1 кг орчим жинтэй хархнууд хүнд жингээр дарахад идэвхжихээр хийгдсэн миныг илрүүлэхэд тун тохиромжтой амьтад юм байна. Эдгээр харх аль хэдийнэ 2 га талбайн миныг бүрэн цэвэрлэсэн байна.

Албаныхны хэлж байгаагаар хархнууд 200 шоо метр талбайн миныг бүрэн илрүүлэхэд 20-25 минут л зарцуулдаг бол хүмүүс дайчлах, эсвэл металл илрүүлэгч ашигласан тохиолдолд мөн ижил талбайг минаас бүрэн цэвэрлэхэд 2-3 өдөр шаардагддаг юм. Бас эдгээр хархыг самар, гадил жимс зэрэг дуртай хүнсээр нь цалинжуулахад л хангалттай. Иймээс хархыг мина илрүүлэхэд ашиглах нь тун оновчтой шийдэл гэж мэргэжилтнүүд үзэж байна. Өдөрт 3 цагаар 7 хоногийн 6 өдөр мина илрүүлэх ажилд зүтгэж байгаа эдгээр харх Камбожийн газар нутгийг минээс чөлөөлөхөд чамгүй үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Камбожид мина илрүүлэхэд харх ашиглаж байна  
Үзсэн: 1430 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй