Шууд Chart

Рентген оношилгоо, эмчилгээний байгууллагуудад цацрагийн тунг хэмжих багаж байдаггүй

2016-02-26 14:23:16

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтсээс нийслэлийн нутаг дэвсгэрт рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмнэлэгүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтыг эхлүүлээд байна.

Хяналт шалгалтаар дараах нийтлэг зөрчлүүд илэрч байна:

• Рентген аппарат тоног төхөөрөмжийг ашиглах, хадгалах тусгай зөвшөөрлийг хуулийн хугацаанд сунгуулаагүй;
• Цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, цацрагийн болзошгүй ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөө, цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, төлөвлөгөөг улсын байцаагчаар хянуулж, баталгаажуулан мөрдөөгүй;
• Цацрагийн үүсгүүрийн бүртгэл, дотоод хяналтын тайлан мэдээг хуулийн хугацаанд ирүүлдэггүй;
• Цацрагтай ажиллагчдыг цацрагийн хамгаалалт аюулгүй байдлын сургалтанд хамруулдаггүй;
• Цацрагтай ажиллагчдыг мэргэжлээс шалтгаалах өвчний эмчийн үзлэгт тогтмол хамруулдаггүй;
• Цацрагтай холбоотой үйл ажиллагаандаа дотоод хяналт шалгалтыг тогтмол хийдэггүй;
• Ажлын байранд цацрагийн тунг хэмжих хэмжилтийн багажгүй;
• Рентген кабинетад цацрагийн хамгаалалт дүрмийн дагуу бүрэн хийгдээгүй зэрэг зөрчил илэрч байна.

Мөн рентген аппарат, тоног төхөөрөмжийг импортын зөвшөөрөлгүй оруулж ирж цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулахгүйгээр ашиглах зөрчил илэрдэг. Жишээ нь: Шүдний эмнэлэгт ашиглагдаж буй дижитал рентген аппарат, ясны сийрэгжилт тодорхойлох багаж.

2016 онд улсын 8, хувийн хэвшлийн 29, шүдний 23 эмнэлэг нийт 60 байгууллагадтөлөвлөгөөт хяналт шалгалт, улсын 5, хувийн хэвшлийн 4, шүдний 6 нийт 15 эмнэлэгт төлөвлөгөөт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Цаашдаа цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлж, цацрагийн аюулгүй ажиллагааг хангах, цацрагийн соёлыг хэвшүүлж ажиллах болон Цөмийн энергийн тухай хууль, холбогдох хууль, дүрэм, журам, стандартын холбогдох заалтыг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байна.


Рентген оношилгоо, эмчилгээний байгууллагуудад цацрагийн тунг хэмжих багаж байдаггүй  
Үзсэн: 1428 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.57.93.xxx [103.57.93.xxx] 2016-02-26 22:40
Жийсурэн гэж авилгачин авгай ял аваад ажлаасаа гарсан гэсэн оор бас авилга авдаг нохдуудийг илруулэх хэрэгтэй авилга авдаг улсын байцаагчдыг аж ахуйн нэгжууд хэлж чадна да жаргал гэж шоужин жинхэнэ авилгач удахгуй илэрнэ дэ илэрнэ та нарыг тумэн мэднээ!!!!
103.57.93.xxx [103.57.93.xxx] 2016-02-26 22:34
Шудний эмнэлэгээс халдвар их гардаг гол нь иргэдийн эруул мэнд чухал нуухыг авах гээд нудийг нь сохолдог хувийн эмнэлэг чанар даанч алга монгоний бизнес хуний амиар тоглож бна шуу хувийн хэвшлийн цэцэрлэг сургууль эмнэлэг унэн муу бнаа шалгаач баячуудын монгоор тоглосон тоглоомын газрууд болсон бна ямарч чанар стандарт шаардлага алга сайн шалгаад хаагпаач Орлон цэцэрлэг хуухэдийг басейнд живуулж ухуулсэн ямарч арга хэмжээ аваагуй одоо ажиллаад л бна МХЕГ гэж ажлаа хийдэгуй хунд сурталтай баахан дарга нарын шахаа ажилгуй юмнууд ажлаа хийгээч та нар муу болгоныг дарж авилгал авч бдаг шуу

Бидэнтэй нэгдээрэй