83 настай Хелга гэх эмэгтэйгээс нэгэн эр Германд яагаад их сургуулиуд төлбөргүй байдаг юм бэ гэж асуужээ.
Тэрбээр “Уг нь боловсрол дэлхий даяар үнэгүй байх ёстой. Намайг оюутан байхад төлбөргүй байгаад зогсохгүй бүр хүн бүрт тэтгэлэг өгдөг байсан юм. Онц, муу сурсан нь чухал байгаагүй. Хамгийн гол нийтээрээ сурах идэвхийг өрнүүлэх нь чухал байсан. Одоо тэгдэггүй нь харамсалтай. Тийм байж л хүн бүрт сурах бололцоо олдож бас сурсныхаа төлөө цалин авах нь маш сайн хэрэг. Ядаж л ажилгүй байхын оронд сураад мөнгөтэй болъё гэж бодно. Ард түмэн боловсролтой байх тусам улс орондоо хэрэгтэй байдаг. Боловсрол өөрөө бизнес болох ёсгүй. Хэдий боловсрол олж авах хэцүү байх тусам тэр хэмжээгээр хүмүүс буруу зүйлд татагдаж, үзэл бодлоо худалдаж, нийгэм харанхуй байдаг. Улс орны боловсрол өндөр үнэтэй, хүмүүс сурч чадахгүй байх нь цөөнхид ашигтай. Олон цэрэгтэй зэвсгээр зэвсэглэсэн технологиор хөгжсөн нь биш харин боловсролтой ард түмэн хамгийн хүчтэй байдаг. Хүн ам бага байх тусам боловсрол сайтай байх ёстой” гэж хариулсан байна.
Тэрбээр нэг өрөөндөө бараг 50 шувуу тэжээдэг. Гурван өрөө байр нь хоёр том балконтой. Тэнд нь яг л цэцэрлэг мэт олон ургамал ургадаг амгалан тайван, гэгээлэг ертөнцөд амьдардаг байна.
| Боловсрол дэлхий даяар үнэгүй байх ёстой | ||
| Үзсэн: 1766 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.