
Өвлийн хүйтэнд мөсөн дээгүүр хамгийн хол замыг унадаг дугуйгаар туулах “Хөвсгөл сорилт” аяллын баг замдаа гарлаа. Эр зориг, тэсвэр хатуужил шалгасан энэхүү аялал өнөөдөр эхэлж, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоноос Далайн модон хүйс хүртэлх 72 км мөсөн болон цасан замыг туулна.
Аяллын баг цаашид Далайн модон хүйсээс Ханх сум хүртэл, Ханх сумаас эргээд Далайн модон хүйс арал, Хатгал тосгон хүртэл гээд нийт 271 км замыг туулаад гуравдугаар сарын 3-ны өдөр Хатгал тосгонд болох мөсний баярын өдөр барианд орох юм.
Аяллын багт Олон улсын унадаг дугуйн аяллын холбооны Ерөнхийлөгч буюу БНХАУ-ын Бээжин хотын их сургуулийн оюутан Х.Ханбогд, холбооны дэд ерөнхийлөгч буюу МСоХ-ны ерөнхийлөгч Р.Хадбаатар нар багтсаны дээр багийн цорын ганц эмэгтэй гишүүн болох МУИС-ийн дөрөвдүгээр дамжааны оюутан Б.Хонгорзул нар орсон юм.
Унадаг дугуйн мөсөн замын аялал хийнэ | ||
Үзсэн: 1433 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.