
Гуравдугаар сарын 1-ний өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ материалын тоймыг хүргэж байна.
"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт "Алтжин"-гийн Г.Алтан банк байгуулах хүсэлт гаргажээ", "Г.Ловор: Анхны нэвтэрхий тольд хэн хэнийг оруулах вэ гэдэг бөөн асуудал дагуулж билээ", "Оргил моунт" ХХК-д холбогдох хэргийг АТГ-т шилжүүллээ" зэргийг онцолсон байна.
"Өдрийн сонин"-ы энэ өдрийн дугаараас уншигчид "Л.Дашням: Үндсэн хуулиа зөрчин өөрсдийн эрх ашгаа шингээсэн Сонгуулийн хуулийг өөрчлөх ёстой", "Д.Галсандорж: Зэсийн үнэ 80 гаруй ам.доллараар нэмэгдлээ" зэргийг унших боломжтой.
"Зууны мэдээ" сониноос "Эх орончид ба ардчилал" эрдэм шинжилгээний хурал боллоо", "Ц.Туваан: Малчдад олгох 10 хувийн зээлийг энэ сарын 15-наас эхлүүлнэ", "Их өрийн үлдэгдлийг барагдуулсан баримтыг гардуулав", "Морины хүүхдээс дэлхийн бөх болсон зам", "2016 оны гуравдугаар сарын зурган зурхай" зэргийг уншаарай.
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас "Жанни Инфантиногийн ачаар Монголын хөлбөмбөгийн холбоо жилд 2.5 сая доллар авах боломж бүрдлээ", "Улстөрчид сүүдрээсээ гарахыг хүссэнгүй", "Өнөө, маргаашдаа дулаахан байх ч нөгөөдрөөс цасаар шуурч хүйтэрнэ" зэргийг унших боломжтой юм.
"Засгийн газрын мэдээ" сонин өнөөдрийн дугаартаа "Их өрийг төлж дууслаа", "Шар усны үер буух эрсдэлтэй байна", "Хятад гадаадад хөрөнгө оруулахаа зогсоов", "Оны хамгийн өнгөлөг металл: Алт" зэргийг онцолсон байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 711 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.