Шууд Chart

Зуун метр урт эсгий ширмэл урлаж, "Гиннесийн ном"-д бүртгүүлнэ

2016-03-01 12:43:53

Өргөн нь 1.8 метр, урт нь 100 метр эсгий ширмэл аравч урлаж, “Гиннесийн ном”-д бүртгүүлэхээр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Хан Хэнтийн гар урчууд” компанийн ажилчид зорьж байна. Энэ ажлыг тус хоршооны захирал Ж.Нарантуяа, нөхөр Д.Нэргүйн хамт санаачилжээ.

Дэлхийн дээд амжилтад орох эсгий аравчин дээр 13 дугаар зууны үе, Чингис хааны амьдрал ахуй, тухайн үеийн монгол түмний аж байдал, ёс заншлыг харуулах юм байна. Одоогоор "Монголын нууц товчоо"-ноос сэдэвлэсэн зураг бүхий 10 метр эсгий ширмэл бэлэн болжээ. Нийт 15 оёдолчин ирэх зургаадугаар сарын 1 гэхэд 100 метр үргэлжилсэн ширмэл аравчийг бэлэн болгохоор ажиллаж байна. 

Хамгийн гол нь хийц урын хувьд уламжлалт оёдол, наамлыг ашиглана гэж тэд хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, зураач эсгийн дээр зураг гаргасны дагуу оёдолчид оёж байгаа юм.  

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Зуун метр урт эсгий ширмэл урлаж, "Гиннесийн ном"-д бүртгүүлнэ   
Үзсэн: 2478 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2016-03-01 15:57
мундаг юмаа хэцүү нь гэхээр мөнгө салгах ариун салтаатай хүн олдохгүй нээ

Бидэнтэй нэгдээрэй