
“Төрийн үйлчилгээг иргэдэд” сэдэвт төвийн бүсийн сургалт Дундговь аймагт эхэллээ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн үндсэн нэгж болох сумдын өөрөө удирдах болон захиргааны байгууллагын мэргэшсэн албаны удирдах ажилтнуудын мэргэшил, мэдлэгийг дээшлүүлэх замаар иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор уг сургалтыг зохион байгуулж байгаа юм.
Сургалтыг ХБНГУ-ын Конред-Аденауэр сангийн санхүүжилтээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, аймгийн ЗДТГ, ИТХ хамтран зохион байгуулж байна. Сургалтад Дундговь, Өмнөговь, Төв аймгийн сумдын ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нар оролцож байна.
“Төрийн үйлчилгээг иргэдэд” сэдэвт төвийн бүсийн сургалт эхэллээ | ||
Үзсэн: 768 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.