
Цагдаагийн ерөнхий газрын сургалтын төвөөс НҮБ-ын Энхийг сахиулах үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг сонгон шалгаруулалтад бэлтгэх сургалтыг Хууль сахиулахын их сургуультай хамтран эхлүүллээ. 21 хоногийн хугацаанд үргэлжлэх сургалтад бүх түвшний цолтой 50 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.
Сургалтаар англи хэл, сэтгэл судлал, жолоодлогын ур чадвар, галт зэвсэг хэрэглэх ур чадвар зэрэг хичээлүүдийг мэргэжлийн багш нар зааж байна. Сургалтад хамрагдаж тусгай комиссын шалгалтад тэнцсэн алба хаагчид Энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх болзол хангах юм.
Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох алба хаагчдын сургалт эхэллээ | ||
Үзсэн: 917 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.