
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хөвсгөл аймагт ажиллахаар өчигдөр очсон. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутгийн удирдлагууд угтан авсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Хатгал тосгонд болох “Хөх сувд-2016” мөсний баярт оролцож үг хэлнэ. Мөн “Хөх сувд-2016” мөсөн хотхоноор аялж, нутгийн нэрийн бүтээгдэхүүний үзэсгэлэн, нутгийн иргэдийн хийсэн гар урлалын зүйлсийг үзэж сонирхоно. Мөн өдрийн үдээс хойш аймгийн төв Мөрөн суманд ирж иргэдтэй уулзалт хийхээр төлөвлөөд байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хөх сувд-2016” мөсний баярт оролцож үг хэлнэ | ||
Үзсэн: 1067 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.