Шууд Chart

Эрчим хүчээр ажилладаг ус өргүүр суулгаснаар бэлчээрийн усан хангамж нэмэгджээ

2016-03-03 09:43:54

Өмнөговь аймаг малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 2013 онд нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр суурилуулах ажлыг Ханхонгор, Сэврэй сумдад туршин эхлүүлсэн юм.

Уг төхөөрөмж нь мал аж ахуй, газар тариаланг хослон эрхлэхэд үр дүнтэй бөгөөд цаг наргүй ажилладаг малчин иргэдийн хөдөлмөр, цаг хугацааг хэмнэсэн, хямд зардлаар малаа ч, ногоогоо ч услах боломжтой чухал төхөөрөмж болох нь нотлогдсон. Тиймээс 2015 онд 15 сумын 29 инженерийн хийцтэй худагт уг төхөөрөмжийг суурилуулах ажлыг “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв”, “Ундарга-Өмнөговь” ХК-уудтай гэрээ байгуулан хэрэгжүүлсэн. Энэхүү ажлын үр дүнд бэлчээрийн усан хангамж 38-42.5 хувьд хүрээд байгаа ажээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Эрчим хүчээр ажилладаг ус өргүүр суулгаснаар бэлчээрийн усан хангамж нэмэгджээ  
Үзсэн: 1412 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй