Шууд Chart

Авто замын постуудад Мэргэжлийн хяналтын газрынхан хяналт тавьж байна

2016-03-03 10:36:11

МХЕГ-ын даргын нэгдүгээр сарын 28-ны 01/42 тоот “ Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл баталгаажилтад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамж, МХЕГ-ын даргын нэгдүгээр сарын 28-ны 01/42 тоот чиглэлийн хэлтсээс хөндлөнгийн хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар СХД, БЗД-т байршилтай товчоодод замын цагдаатай хамтарч шалгалт хийж байна. Яармагийн товчоонд цагдаа байхгүй, Налайх дүүрэгт цэцэг өвчний постыг Налайх дүүргийн Засаг даргын захирамжаар хоёрдугаар сарын 1-21-нийг хүртэлх хугацаанд Налайх дүүрэгт Гордок, Тэрэлжийн төв дээр 2 пост ажиллуулж байна.

Цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Налайх дүүрэгт үйл ажиллагаатай мал эмнэлэгийн 3 нэгжийг ээлжээр ажиллуулж ариутгал хийж байна.

Шалгалт гарсан хугацаанд 1902 зорчигч, 643 тээврийн хэрэгслийг ариутгасан байна. Товчоодод цаг үеийн шаардлагаар мал, амьтны шилжилт хөдөлгөөн, гарал үүсэл баталгаажилтад хяналт тавих талаар зөвлөгөө өглөө.

Цэцэг өвчний 1-р пост Тэрэлжийн төв дээр

• Цэцэг өвчний 2-р пост Гордок дээр байрлаж 3 мал эмнэлэг нь ээлжээр ариутгал хийж байна.

•Ариутгалд Hi-cop Экоцид С гэсэн 2 янзын ариутгалын бодисыг ариутгалд ашиглаж зөвхөн Гордокын пост дээр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 05 дугаар тогтоолоор мал эмнэлгийн ажил үйлчилгээний жишиг үнэлгээний дагуу 1 машинаас 1000 төг төлбөр авч байна.

•Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтсээс байнгын хяналт тавьж, Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч тогтмол хяналт тавихгүй, хөдөлгөөнт эргүүлээр хяналт тавьж байна.

•Ариутгалд ашиглаж байгаа Hi-cop Экоцид С 2 төрлийн ариутгалын бодисоос дээж авч МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдал, үндэсний лавлагаа лабораторид шинжилгээнд өглөө.


Авто замын постуудад Мэргэжлийн хяналтын газрынхан хяналт тавьж байна  
Үзсэн: 1467 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй