
"Эрдэнэт" үйлдвэр ХХК-ийн Баяжуулах фабрикийн нийт ажилчдын цасны өдөрлөг Сархиа цанын баазад амралтын өдрүүдэд боллоо.
Өдөрлөгт 720 гаруй ажилтан, 40 орчим ахмад оролцлоо. Энэ үеэр олс таталт, багийн гүйлтийн тэмцээн явуулж, ширээ засан бие биенээ дайлж, хамт олноороо 1 км алхаж, ажлын алжаалаа тайлан нэгэн өдрийг хөгжилтэй өнгөрөөв. Халуун цай, буцалгасан аарцаа барьсаар хүрэлцэн ирж, хамт олонтойгоо хөгжилдсөн ахмадууддаа ажилтнууд нь талархал илэрхийллээ.
"Эрдэнэт" үйлдвэр ХХК-ийн Баяжуулах фабрик цасны баяраа хийлээ | ||
Үзсэн: 1090 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.