Шууд Chart

Худалдааны төв, супермаркетад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэв

2016-03-03 10:58:38

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ХХААҮҮХХ, ЭМБСХХ хамтран Баянзүрх дүүргийн “Ханталст” ,”Боса импекс” ХХК-иудын худалдааны төв, супермаркетад зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.

Зөвлөн туслах үйлчилгээний хүрээнд тус газруудын ажиллагсдын хууль эрх зүйн мэдлэг, хууль тогтоомжийн сахин мөрдөлтийг дээшлүүлэх, хяналтын хуудсанд дийлэнх зөрчлийг эзэлсэн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох болон буцаалт, татан авалтын бүртгэл хөтлөлтийг сайжруулах, худалдаалах үе шатанд мөрдөгдөх худалдааны технологи үйл ажиллагаа, эрүүл ахуйн зохистой дадлыг мөрдүүлэх, дотоодын хяналт шалгалтыг төлөвшүүлж, үр дүнг нь дээшлүүлэх арга аргачлалыг өглөө.


Худалдааны төв, супермаркетад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэв  
Үзсэн: 1665 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй