
Батлан хамгаалах салбарынхан "Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний 95 жилийн ойн хүрээнд хийж хэрэгжүүлсэн, санаж санаачилсан олон бүтээл шинээр гаргасаар байна. Үүний нэг нь БХИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтсийн Мэдээллийн технологийн тасгийн мэргэжилтэн, ахмад Ч.Эрдэнэбаатарын цэргийн тактикийн таних тэмдэг, тэмдэглэгээг үсгийн багц фонт болгосон бүтээл юм.
БХИС-ийн 95 жилийн ойг угтаж зохион байгуулсан “БХИС-95” багш нарын их чуулганаас гарсан уриалгын хүрээнд эрдэм шинжилгээ инновацийн анхны шинэ бүтээл нь энэ аж. Энэхүү фонт нь цэргийн тактикийн таних тэмдэг, тэмдэглэгээг ашиглахад хялбар, байр зүйн зурагт оруулахад ойлгомжтой байдлаар хийгдсэнээрээ шинэлэг юм. Зэвсэгт хүчний хэмжээнд явагдах сургалт болон БХИС-д сургалт судалгааны ажил үйлчилгээ явуулдаг офицер, ахлагч, судлаач багш нарт зориулан бүтээжээ.
Батлан хамгаалах салбараас 2016 оны инновацийн анхны шинэ бүтээл төрлөө | ||
Үзсэн: 791 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.