Шууд Chart

14 хүний улсын байцаагчийн эрхийг цуцалжээ

2016-03-04 16:25:15

Төрийн байгууллагын албан хаагчдын ажлын давхардлыг арилгах, төсвийн хөрөнгийг зүй зохистой зарцуулах зорилгоор МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж Улсын ерөнхий байцаагчийн бүрэн эрхийн дагуу 14 улсын байцаагчийн эрхийг цуцаллаа.

Эрхээ цуцлуулсан эдгээр хүмүүс нь МХЕГ-ын захиргааны албан хаагчид бөгөөд аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийдэггүй, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн чиг үүргийг гүйцэтгэдэггүй байна.

Иймд захиргааны албан хаагчдын ажлын чиг үүрэгт хамааралгүйгээр олгогдсон эрхийг цуцалснаар улсын /ахлах/ байцаагчдын эрхийг замбараагүй олгож байсан явдлыг таслан зогсоох эхний алхам боллоо.


14 хүний улсын байцаагчийн эрхийг цуцалжээ  
Үзсэн: 855 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй