Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Гайнагийн төв шоронд бослого гарч, 16 хүн амь үрэгджээ

2016-03-05 15:32:34
Error loading player: No playable sources found

Өмнөд Америкийн Гайана улсын төв шоронд хоригдлууд бослого гаргаж, гал тавьснаас үүдэн 16 хоригдол амь үрэгджээ. Мөн наад зах нь найман хоригдол гэмтэж түлэгдэн, эмнэлэгт хүргэгдсэн байна. Тус улсын бүх нийтийг аюулаас хамгаалах сайдын мэдээлснээр эмх замбараагүй байдал орон нутгийн цагаар лхагва гарагт оройн 21 цагт эхэлсэн байна.

Шоронгийн хамгаалагчид сар бүр хоригдлуудын өрөөнд нэгжлэг хийж, хууль бус бараа бүтээгдэхүүнийг хураадаг. Өнгөрсөн лхагва гарагт уламжлалт энэ нэгжлэгийн үеэр бага хэмжээний хар тамхи болон хоригдлуудын нууцаар ашиглаж байсан 19 гар утсыг хурааж авчээ. Харин хоригдлууд үүний дараа шоронгийн даац хэтэрсэн болон бусад асуудлыг эсэргүүцэн бослого эхлүүлж, хоёр цэгт гал тавьсан байна.

Гайанагийн төв шоронд 600 хоригдол байрлуулах хүчин чадалтай ч одоо 900 гаруй хоригдол тус шоронд хоригдож байгаа аж. Шоронд гарсан галыг унтрааж, нөхцөл байдлыг хяналтад авсан болохоо тус улсын бүх нийтийг аюулаас хамгаалах яам мэдэгдээд байна. Мөн Гайанагийн арми, цагдаагийн албан хаагчид болон гал унтраах ангиуд төв шоронгийн гадаа бэлэн байдалд байна. Тус улсын ерөнхийлөгч энэ удаагийн бослогыг нарийвчлан шалгуулахаар гурван хүнтэй тусгай ажлын хэсэг томилно гэдгээ мэдэгджээ.  

Хоригдлуудын ар гэр, төрөл төрөгсөд шоронгийн гадаа цугларч, амь үрэгдсэн болон бэртэж гэмтсэн хүмүүсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг шаардаж, Пүрэв гарагт цагдаа нартай мөргөлдсөн юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Гайнагийн төв шоронд бослого гарч, 16 хүн амь үрэгджээ  
Үзсэн: 619 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй