
Эх орондоо ургадаг зэрлэг гүзээлзгэнийг гадаадын чанартай сортоор сайжруулсан байна. Ингэснээр хүлэмжинд тариалахаас гадна иргэд өөрийн хашаандаа гүзээлзгэнэ тарих боломжтой болжээ.
Энэ ажлыг ХААИС-ийн агроэкологийн сургуулийн газар тариалангийн ургамал хамгааллын тэнхимийн доктор, дэд профессор Ж.Ганболд санаачилж, төсөл хэрэгжүүлсэн байна. Монгол орны ой модонд ургадаг амт чанар сайтай зэрлэг гүзээлзгэний сортыг тарьмал болгох эрдэм шинэжилгээний туршилтыг 2013 оноос хийж эхэлсэн нь үр дүнд хүрчээ. Монголд гадны сортын таримал гүзээлзгэнийг нутагшуулсан компаниуд цөөнгүй байдаг ч цаг уурын онцлогт тохирсон монгол гүзээлзгэнэ олон давуу талтай.
Тарьмал гүзээлзгэнэ +20-оос 25 хэмд ургадаг бол Ж.Ганболд докторын үрслүүлж байгаа Монгол гүзээлзгэний үрсэлгээ 10-15 хэмд ургах юм байна.
Иргэд хашаандаа гүзээлзгэнэ тариалах боломжтой | ||
Үзсэн: 14167 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.