Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

"Исламын улс" бүлэглэл Иракт дахин халдлага үйлдэв

2016-03-07 10:43:33
Error loading player: No playable sources found

Өчигдөр Иракийн нийслэл Багдад хотын өмнөд хэсэгт оршдог Хилла хотын шалган нэвтрүүлэх цэгт террорист халдлага болж, наад зах нь 60 хүн амь үрэгдэж, 70 гаруй хүн хүнд, хөнгөн шархаджээ. "Исламын улс" бүлэглэл энэ халдлагын хариуцлагыг өөртөө хүлээсэн байна.

Өнгөрсөн сарын 28-нд Багдад хотын исламын шийт үндэстнүүд зонхилон суурьшсан Садр дүүрэгт алан хядах ажиллагаа болж, 78 хүн амь үрэгдсэн талаар бид мэдээлж байсан. Харин энэ удаагийн халдлагын үеэр амиа золиослогч этгээд шатахуун тээвэрлэгч авто машинд тэсрэх бөмбөг суурилуулан, шалган нэвтрүүлэх цэгийн гадна дэлбэлсэн байна.

"Исламын улс" бүлэглэл ийнхүү Иракийн нутаг дэвсгэрт халдлага дайралтаа идэвхжүүлэх болсон нь тус бүлэглэл эзлэн авсан нутаг дэвсгэрээ Иракийн Засгийн газрын цэргүүдэд эргүүлэн алдаж байгаатай холбоотой гэж ажиглагчид тайлбарлаж байна. Сүүлийн үед Иракийн баруун болон хойд мужуудад тус улсын Засгийн газрын цэргүүд амжилттай давшилт явуулж байгаа юм. "Исламын улс" бүлэглэлээс Ирак, Сирийн олон хот, тосгоныг эргүүлэн чөлөөлсөн, одоо эдгээр бүс нутгийг сэргээн босгох ажил чухал байгааг АНУ-ын зүгээс өнгөрсөн бямба гарагт онцлон мэдэгдсэн. 

Харин "Исламын улс" бүлэглэл дайн тулаанд хүлээж байгаа ялагдлынхаа хариуд шил дараалсан томоохон халдлага дайралтыг Иракийн шийт үндэстнүүд амьдардаг бүсэд зохион байгуулж байна. Багдадын өмнөд хэсгээс 117 км зайд орших Хилла хотод болсон халдлагын хариуцлагыг "Исламын улс" алан хядагч бүлэглэл өөртөө хүлээсэн тухай тус бүлэглэлийг дэмжигч "Амак" мэдээллийн агентлаг уламжилсан юм. Хилла хот мөн л шийтүүд зонхилон амьдардаг бүс нутагт тооцогддог.

Орон нутгийн эмнэлэгийн мэдээлснээр амь үрэгдсэн хүмүүсийн 23 нь цагдаа, аюулгүйн хүчний албан хаагчид байсан байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

"Исламын улс" бүлэглэл Иракт дахин халдлага үйлдэв   
Үзсэн: 751 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй