Шууд Chart

Шинэ Зеландад төрийн далбааг өөрчлөх эсэх асуудлаар санал хураалт болж байна

2016-03-07 14:21:55

Өнгөрсөн долоо хоногт Шинэ Зеланд улсад төрийн далбааг өөрчлөх эсэх асуудлаарх үндэсний хэмжээний санал хураалт эхэлсэн байна. Бүх нийтийн энэ санал хураалт бүтэн 14 хоног үргэлжлэх юм. Гэхдээ бүх нийтийн санал хураалтад оролцохын тулд иргэд хэсэг, хороод дээр очих шаардлагагүй. Харин төрийн далбааны аль хувилбарыг дэмжихийг нь асуусан хуудсыг бөглөн, шуудангаар саналаа өгөх юм байна.

Санал хураалтын урьдчилсан дүнг ирэх 24-ний өдөр, эцсийнхийг нь 30-нд танилцуулах юм байна. Шинэ Зеландын иргэд хоёр хувилбараас л сонголтоо хийх боломжтой. Эдгээрийн нэг нь одоо ашиглаж байгаа далбаа бол нөгөө нь 4 улаан одтой, хар хөх өнгийн далбаа юм байна. Энэ шинэ далбаа нь өнгөрсөн оны 11, 12 дугаар сард зохион байгуулсан эхний шатны санал асуулгын ялагч болсон учир ийнхүү одоогийн далбаатай өрсөлдөхөөр болсон юм. Иргэд олон нийтийн хувьд мэдээж хоёр хуваагдчихаад байгаа. Зарим нь 1902 оноос хойш ашиглаж ирсэн төрийн далбааг өөрчлөх шаардлагагүй гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь Австралийнхтай хэт адилхнаасаа болж байнга андуурагддаг одоогийн төрийн далбааг солих нь  зүйтэй гэж үзэж байна. Төрийн далбааг өөрчлөхийг идэвхтэй дэмжигчдийн нэг нь Ерөнхий сайд Жон Ки юм.

Тэрбээр санал хураалтын өмнө өгсөн ярилцлагадаа иргэдэд хандаж улс төрийг мартан, улс орныхоо сайн сайхны төлөө эрх баригч, сөрөг хүчин гэлтгүй шинэ сонголт хийхийг уриалсан байна.

Олимпийн зуны наадам эхлэхэд тавхан сарын хугацаа үлдээд байна. Иймээс санал хураалтын дүн ямар гарахаас үл шалтгаалан энэ зуны Риогийн олимпийн наадамд Шинэ Зеландын тамирчид одоогийн төрийн далбаатайгаа оролцох урьдчилсан шийдвэр гарсан юм байна. Мөн төрийн далбааг өөрчлөхөөр болсон ч төрийн сүлдэд гар хүрэхгүйг төрийн далбааг өөрчлөх асуудлыг санаачлагчид амлаж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Шинэ Зеландад төрийн далбааг өөрчлөх эсэх асуудлаар санал хураалт болж байна  
Үзсэн: 1182 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
124.158.77.xxx [124.158.77.xxx] 2016-03-07 15:09
Ийм юм хөөцөлдөөд ирхээрээ улс орон доройтож мөхөлрүүгээ явдаг юм даа. Манай улс туг далбаа, талбай,яам тусгай газрын болон албан байгуулллагуудынхаа нэрийг өөрчлөх, хөшөө дурсгал нураах зөөх гэх мэтийн зайлшгүй биш олон зүйлд анхаарч, маргаж мэтгэж, цэцэрхэж, тэнэгтээд олон жил үргүй асар их зардал гаргаж улс орныхоо хөгжлийг сааруулаад байна даа.Дураараа дургисаний үр дүнд эцэст нь улс эх орон ард түмэн л их хохирч байна даа . Сүхбаатарын талбайг Бат Үүл дур мэдэн Чингисын талбай болгож ч байх шиг, Чингис хааны төрсөн өдрийг хэн ч мэдэхгүй атал Элбэгдорж зохиож баярын өдөр болгож байх шиг. Өндөрхаан хотыг Чингис хот ч болгож ч байх шиг, Лениний,Сүхбаатарын,Танктай хөшөөг буулгаж зөөж хичнээнч их зардал гаргав даа. Ийм ч улс төрчид дарга нар байх ч гэж дээ

Бидэнтэй нэгдээрэй