Шууд Chart

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2016-03-07 14:35:18

2016 оны гуравдугаар сарын 07-ноос гуравдугаар сарын 14-ийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

- Ойрын 3 хоногтоо жавартай хүйтэн байна - 


Баруун аймгуудын нутгаар:  7, 11-нд нутгийн хойд хагаст, 8-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 12-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, нутгийн өмнөд хэсгээр 14-16м/с хүрч явган шуурга шуурна. Ойрын 2 хоногтоо Завхан голын эхээр шөнөдөө 42-47 хэм өдөртөө 25-30 хэм, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм өдөртөө 17-22 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм өдөртөө 4-9 радус, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. Цаашдаа хүйтний эрч суларна.


Төвийн аймгуудын нутгаар: 7, 11-12нд Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. салхи нутгийн өмнөд хэсгээр зүүн өмнөөс 12-14м/с хүрч явган шуурга шуурна. 3 хоногтоо  Дархадын хотгороор шөнөдөө 28-33 хэм өдөртөө 17-22 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.  Цаашдаа хүйтний эрч суларна.


Зүүн аймгуудын нутгаар: 7-нд зарим газраар, 9-нд нутгийн зүүн хэсгээр, 12-нд нутгийн хойд хэсгээр  бага зэргийн цас орж, салхи 9-14 м/с хүрч явган шуурга шуурна. Ойрын 3 хоногтоо  хүйтэн жавартай Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.  Цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.


Говийн аймгуудын нутгаар: 7-8-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, салхи зарим нутгаар 12-16 м/с хүрч явган шуурга шуурна. Ойрын 3 хоногтоо нутгийн баруун хойд хэсгээр шөнөдөө 20-25 хэм өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч ихэнх нутгаар шөнөдөө 13-18 хэм хүйтэн өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.


Ирж буй өдрүүдэд Улаанбаатар хотод цаг агаар ямар байх талаарх мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү...


Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ  
Үзсэн: 1076 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй