Шууд Chart

Хүүхдээр хурдан морь унуулвал хариуцлага тооцно

2016-03-07 14:46:47

МХЕГ ээлжит цахим шуурхай хурлаа өнөөдөр хийж, аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын өнгөрөгч 14 хоногт хийсэн ажлын тайланг сонсч, байгалийн гамшиг, малын гоц халдварт өвчин дэгдсэн үед хэрхэн ажиллах талаар болон цаг үеийн тодорхой ажлын талаар үүрэг даалгавар өглөө. Тухайлбал, саяхан МХЕГ-аас Монголын морин спорт уяачдын холбоонд гуравдугаар сард болох хурдан морины уралдаанд насанд хүрээгүй хүүхдээр морь унуулахгүй байхыг, хэрэв насанд хүрсэн унаачид оролцсон уралдааныг зохион байгуулсан нөхцөлд унаачийн болон уралдааны аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгосон албан бичгийг хүргүүлсэн.

Өөрөөр хэлбэл, өнгөрөгч хоёрдугаар сарын наймны өдөр Хөдөлмөрийн сайдын тушаалаар “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг шинэчилэн баталсан.Уг жагсаалтын 03.10.2-т “Жил бүрийн 11 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд насанд хүрээгүй хүүхдийг хурдан морины уралдаан, сунгаа үсэргээнд морь унуулахыг хориглосон” байдаг. Иймд МХЕГ-ын дэд дарга Ю.Галсан аймаг, орон нутгийн мэргэжлийн хяналтын газрын удирдлагуудад холбогдох хууль журмын дагуу ажиллахыг хатуу үүрэгдэж, сануулж зөвлөсөөр байхад хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг мэдэгдэв.

Мөн “Эмийн зохистой хэрэглээ” сарын аяны хүрээнд хуурамч эм, жоргүйгээр эм олгох, хугацаа дууссан эм бэлдмэлээр үйлчлэх гээд тодорхой зөрчлүүдийг арилгах үүрэг даалгаврын биелэлтэд хяналтаа сайн тавьж, удаа дараа урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөө хүргүүлээд байхад зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага тооцохыг үүрэгдлээ гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


Хүүхдээр хурдан морь унуулвал хариуцлага тооцно  
Үзсэн: 995 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-03-07 15:16
Энэ морь унаж байгаа хүүхдүүд сургуулийн насныхан л байдаг байхдаа, хичээл сургууль нь ч яаж байдаг юм, Боловсролын сайд нь, Хүүхдийн төлөө газар нь, нөгөө олон ТББ хаа байнаа, Монгол улсад хэрэгжиж мөрдөгдөж байгаа хууль журам хаа байнаа
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-03-07 15:06
Засгийн газрын тогтоолоор уралдаа биз дээ, битгий чадахгүй байж худлаа дүр эсгэж бай, чаддаг юм бол энэ хугацаанд морь уралдуулахыг хориглочих чинь яасан юм
59.153.113.xxx [59.153.113.xxx] 2016-03-07 15:00
БИТГИЙ ХУДЛАА ХУЦ.

Бидэнтэй нэгдээрэй