Шууд Chart

Дархан-Уул аймаг тамирчдаа дэмжих аян эхлүүллээ

2016-03-07 18:10:50

“Олимпийн хөгжлийг дэмжих сан”-гийн гүйцэтгэх захирал Ч.Наранбаатар Дархан-Уул аймгийн удидлагуудад “Олимпийн шилжин явах цом”-ыг гардуулав. Тус сан нь "Рио-2016" буюу зуны олимпийн 31 дүгээр наадамд оролцох тамирчдад сэтгэл санаа болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой ажиллаж байгаа юм байна.

Шилжин явах цомыг орон даяар буюу 21 аймаг 331 сумдад аялуулахаар төлөвлөсний дагуу цом аялсан долоо дахь аймаг нь Дархан-Уул аймаг болж байна. Аймгийн хэмжээнд сарын хугацаанд тамирчдаа санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор спортын уралдаан тэмцээн зохион байгуулж, тэднийг хэвлэл мэдээллээр алдаршуулахын тулд уг цомыг Дархан хотын үйлдвэр байгууллагуудаар аялуулахаар төлөвлөжээ.  
 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дархан-Уул аймаг тамирчдаа дэмжих аян эхлүүллээ  
Үзсэн: 1483 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй