Шууд Chart

Авах гэж буй машинаа нэгээс дээш удаа барьж үз

2016-03-09 11:05:35

Та машин худалдан авах гэж байна уу. Тэгвэл дараах цөөн зөвлөгөөг анхааралтай уншаарай.

1.Авах гэж буй машиныхаа тухай бүх мэдээллийг уншиж судла
Интернэтээс авахыг хүссэн машиныхаа шүүмжийг уншиж үзээрэй. Чамд машинаа зарах гэж буй хүмүүсээс хэрэглэсэн хүмүүс нь илүү мэдээлэл өгч, үнэнийг хэлэх болно. Бас машинаа авсны дараа чиний огт мэдэхгүй зүйл гарч ирэхээс сэргийлэх ашигтай. Санал болгох сайтууд:

http://www.edmunds.com
http://home.autos.msn.com/

Мэдээж манай орны хүмүүст ямар санагддагийг танихгүй хүмүүсийн үгнээс судалж мэдээрэй. Фэйсбүүк дээр ямар л бол ямар машины тухай яриа өрнүүлэхэд бэлэн олон групп бий. Жишээ нь, "Герман машин сонирхогчдын булан”, “Авто машин хэрэглэгчдийн нэгдсэн групп” гэх мэт..,

2.Авах гэж буй машинаа нэгээс дээш удаа барьж үз
Өндөр өсгийт авахад хүртэл ганц удаа өмсөж үзэх хангалтгүй байдаг шүү дээ. Гутал зөвхөн хөлөнд хамааралтай байдаг бол машинд чи бүтнээрээ сууж явах болно. Тиймээс нэгээс дээш удаа барьж үз. Эхний удаа ганцаараа очсон бол хоёр дахь удаадаа найз залуу эсвэл аавтайгаа хамт оч. Барих, жолоодох, давхих тусам энэ чиний том “өндөр өсгийт” мөн үү гэдэг нь мэдэгдэх болно.

3.Хэр том зайтайг заавал шалга
Гаднаасаа хэр том харагдаж байгаа нь хамаагүй, дотор нь сууж, өнцөг булан бүрийг нь шалга. Ойрын жилүүдэд хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол хаана нь түүнийг суулгаж явахад аюулгүй байх, тэргийг нь эвхээд арын суудал дээр тавих боломжтой юу эсэхийг ч бас хараарай.

4.Сэлбэг нь элбэг олддог уу гэдгийг мэдэх
Цорын ганц, давтагдашгүй машинтай боллоо гэсэн чинь жинхнээсээ юу нь ч “давтагддаггүй” машин авчихсан бол яана? Эвдрэл гарсан ч чамаас их хичээл зүтгэл шаардалгүйгээр амархан засагдах машин байхаар тооцоорой. Олон ажлын хажуугаар гаднаас сэлбэг ирэхийг хүлээнэ гэдэг тийм ч онц зүйл биш шүү дээ.

5.Аюулгүй байдал, эдэлгээний чанарт бүрэн итгэх
Чи хамгийн түрүүнд авах гэж буй машиндаа хэлбэр, загвар, хэмжээ, хэзээ ч уйдахааргүй өнгө гэдэг шалгуурыг тавьсан байх. Үүнээс ч чухал зүйл бол аюулгүй байдал, чанар юм шүү. Солонгос машин сонирхолтой өнгө, загвартай байдаг ч гэсэн герман, япон машинууд эдэлгээ сайтайгаараа тэргүүлдэг. Бензин зарцуулалт нь бага байх гэдгийг мэдээж тооцоолсон биз дээ...

Чиний санаанд өөр юу орж ирж байна.

via Машинтай Монгол


Авах гэж буй машинаа нэгээс дээш удаа барьж үз  
Үзсэн: 645 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй