Шууд Chart

Авто машины үзэсгэлэн Женев хотод болж байна

2016-03-09 15:37:49

Энэ өдрүүдэд Швейцарийн Женев хотод авто машины үзэсгэлэн шоу зохион байгуулагдаж байна. Авто машины зах зээлийн ирээдүйн чиг хандлагыг илэрхийлсэн энэ шоунд хамгийн сүүлийн үеийн загвар, үзүүлэлт бүхий бүтээлээ авто машин үйлдвэрлэгчид дэлгээд байна. Цахилгаан авто машины тоо өмнөх жилүүдийнхээс олширсон байгаа нь энэ удаагийн үзэсгэлэн шоуны гол онцлог болохыг мэргэжилтнүүд хэлж байна.

Тэдний дүгнэлтийг батлан, Японы Хюндай, АНУ-ын Тесла, Өмнөд Солонгосын Киа болон Хорватын Римак цэрэг компани шинэ загварын цахилгаан авто машинаа олон нийтэд танилцууллаа. Өмнөд Солонгосын Киа компанийн хувьд, “Киа Ниро” шороон болон засмал замын гибрид авто машинтайгаа энэ үзэсгэлэнд очсон байна. Киа Ниро нь 1.6 литрийн бензин хөдөлгүүртэй, мөн 32 киловаттын цахилгаан мотор, цагт 1.56 киловаттай литийн ионы полимер батерейтэй юм байна.

Харин Японы Хюндай корпораци байгаль орчинд ээлтэй Ионик нэртэй цахилгаан машинаа танилцууллаа. Энэ автомашиныг гибрид болон эрчим хүчинд залган цэнэглэдэг гибрид гэсэн хоёр сонголтоор санал болгож байна. Мөн Калифорнид төвтэй Тесла компани хамгийн сүүлийн үеийн загварын “Модель Экс” автомашинаа танилцуулжээ.

Гэхдээ цахилгаан автомашин үйлдвэрлэл энэ онд эрс өсөж, зах зээлд томоохон байр суурь эзэлж эхэлнэ гэсэн шинжээчдийн урьд жил дэвшүүлж байсан таамаглал хараахан биеллээ олох цаг болоогүйг энэ оны Женевийн үзэсгэлэн мөн нотлон харуулж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Авто машины үзэсгэлэн Женев хотод болж байна   
Үзсэн: 1030 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй