Шууд Chart

Байгаль далайд олон улсын мөсний марафон болж өндөрлөлөө

2016-03-10 13:10:31

Оросын баруун хойд хэсэгт орших Цагаан тэнгист нэгэн өвөрмөгц амжилт эвдэгдлээ. Тодруулбал, Оросын үндэстний газарзүйн хүрээлэнгийн шумбагчид мөсөн дор хамгийн гүнд шумбасан амжилтыг шинэчлэн тогтоожээ.

"Интерфакс" агентлагийн мэдээлж байгаагаар эдгээр шумбагч Цагаан тэнгисийн 102 метрийн гүнд шумбаж чадсан байна. Энэ шумбалтыг хийхдээ Оросын шумбагчид шинэ төрлийн шумбах багаж хэрэгсэл туршсан юм. Мэргэжлийн шумбагчид ихэвчлэн дээд тал нь 40 метрийн гүнд шумбадаг байна. Үүнээс гадна афалин гэх дельфиний нэгэн төрөл зүйл хамгийн гүндээ 45 метрт л шумбаж чаддаг юм. Харин мөсөн доогуур шумбалтын эдгээр гүнтэй харьцуулахад 2.5 дахин илүү гүнд Оросын баг 80 минутын хугацаанд шумбалт гүйцэтгэсэн байна. Энэ үеэр усны хэм хасах 1.5 градус байжээ.

Энэ удаагийн шумбалтыг Оросын газар зүйн нийгэмлэгийнхний хэрэгжүүлж байгаа Оросын нуур тэнгисийг судлах төслийн хүрээнд зохион байгуулсан байна. Энэ нийгэмлэгийнхний шумбах баг өмнө нь хойд туйлын Баренцын тэнгис болон өмнөд туйлын бүсэд хамгийн гүнд шумбасан амжилтыг өмнө нь тогтоож байжээ.

Харин энэ удаад Оросын шумбагчид мөсөн доогуур 102 метрийн гүнд шумбасан. Энэ нь Лондоны алдарт Биг Бен цамхагийн өндөртэй харьцуулахад даруй 6 метрээр илүү үзүүлэлт юм. Ийн гүнд шумбалтыг амжилттай гүйцэтгэхэд усны гүний түнэр харанхуй байдал хүндрэл учруулж байсныг шумбагчид ярьж байгаа юм.

Түнэр харанхуй шумбагчдад хэрхэн саад болсон тухайд үзэгчид маань гайхаж байгаа байх. Тэгвэл мэргэжилтнүүдийн тайлбараас үзэхэд, ийм нөхцөлд шумбалтыг гүйцэтгэх үеэр ямар нэгэн саад бэрхшээл гарсан бол бусдаас туслалцаа авах бололцоо байхгүйгээс үүдэн амь үрэгдэх өндөр магадлал өндөрсдөг юм байна. Оросын багийн шумбалтыг Олон улсын усанд шумбалтын холбооны мэргэжилтэн хянаж, тэдний шинэ дээд амжилт тогтоосон болохыг баталгаажуулсан байна.        

Нийтэлсэн: Э.Энхрэл

Байгаль далайд олон улсын мөсний марафон болж өндөрлөлөө   
Үзсэн: 824 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй