
Польшийн хууль тогтоогчид Үндсэн хуулийн цэцийн тухай хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулсан. Харин энэхүү нэмэлт өөрчлөлтийг тус улсын Үндсэн хуулийн цэц хэлэлцээд, үндсэн хуульд харшилсан гэж дүгнэсэн байна. Өнгөрсөн 10 дугаар сард Польшийн засгийн эрхэнд гарсан Хууль ба шударга ёс нам сүүлийн үед хэвлэл мэдээлэл, олон нийтийн шүүмжлэлд удаа дараа өртөх болсон юм.
Тус намын хууль тогтоогчдын баталсан нэмэлт өөрчлөлтөөр Польшийн Үндсэн хуулийн цэцээр аливаа шийдвэрийг батлахын тулд цэцийн нийт гишүүдийн гуравны хоёрын дэмжлэг шаардлагатай болж байна. Мөн цэцийн 15 гишүүний 13 нь цугласан тохиолдолд Үндсэн хуулийн цэцийн ирц бүрдсэн гэж үзэхээр тусгажээ. Хууль ба шударга ёс нам засгийн эрх барих нам хүчин өөрчлөгдсөнтэй нийцүүлэн Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаанд ч мөн өөрчлөлт оруулах ёстой гэж дээрх шийдвэрээ тайлбарласан байна.
Харин шинжээчид хуулийн энэ нэмэлт өөрчлөлт Польшийн Үндсэн хуулийн цэц хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулах боломж бололцоог хязгаарласан гэж шүүмжилж байна. Польшийн Үндсэн хуулийн цэц хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж үзсэнийхээ дараа тус шүүхийн хараат бусаар үйл ажиллагаа явуулах чадварыг алдагдуулж, Польшийн улс төрийн системтэй зөрчилдсөн гэх дүгнэлт гаргасан байна. Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах асуудлыг Польшийн зарим ард иргэд дэмжиж байгаа бол өөр нэг хэсэг нь эсэргүүцэн жагсаал цуглаан зохион байгуулж байгаа юм.
Польшид үндсэн хуулийн цэцийн тухай маргаан үргэлжилж байна | ||
Үзсэн: 697 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.