
Зөвлөлт холбоот улс болон ОХУ-ын үе, үеийн ерөнхийлөгч нарын унаж байсан авто машинуудыг өнгөрсөн баасан гарагаас эхлэн 5 хоногийн турш олон нийтэд үзүүллээ. Энэ онцгой арга хэмжээ нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн автогараж үйл ажиллагаа явуулж эхэлсний 95 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдсан байна.
Оросын сүүлчийн эзэн хаан 2-р Николайн унадаг байсан Делоне-Бельвиль Франц улсад үйлдвэрлэгдсэн. Тэрээр энэхүү авто машинаараа аялж зугаалах тун дуртай байжээ. Харин хувьсгалч удирдагч Лениний хувьд мөнгөлөг өнгөтэй Роллс Ройс Фантом загварын автомашин унадаг байсан юм байна.
Сталины ашиглаж байсан Пэкард 180, ЗИС-115 зэрэг авто машин энэ удаагийн үйл ажиллагаанд мөн оролцсон байна. Оросын тусгай үйлчилгээний автогараж 1921 онд байгуулагдсанаас хойш, тус гаражийн ажилчид улсынхаа үе, үеийн удирдагчдыг зорьсон газарт нь хүргэх, аюулгүй байдлыг нь ханган ажиллахад хүчин зүтгэжээ.
Энэ хугацаанд тус байгууллагаар үйлчлүүлж, хамгаалалтад байсан нэг ч хүн амь үрэгдээгүй, тэр бүү хэл шархдаж байгаагүй болохыг өнөөдөр мэргэжилтнүүд бахархан ярьж байна. ОХУ-ын нэрт удирдагчид гадаадад үйлдвэрлэсэн авто машинаас гадна эх орондоо үйлдвэрлэсэн авто машинуудыг мөн өргөн хэрэглэж байсныг энэ удаагийн үзэсгэлэнгээс харж болохоор байлаа.
Эдгээрээс тухайлбал, Орост үйлдвэрлэсэн ЗИЛ-41052 авто машинаар 1980-аад онд Михаил Горбачев, 1990-ээд онд Борис Ельцинд үйлчилж байсан юм байна. Тус үзэсгэлэн энэ сарын 4-ний өдөр олон нийтэд үүдээ нээж, 8-ныг хүртэл үргэлжилсэн юм.
Оросын үе, үеийн удирдагчдын төмөр хүлгээр үзэсгэлэн гаргажээ | ||
Үзсэн: 2627 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.