Шууд Chart

"Эмийн жорын маягт, жор бичилт" сургалтыг зохион байгууллаа

2016-03-10 16:06:59

Мэргэжлийн хяналтын байгууллагаас зохион байгуулж байгаа "Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь" сэдэвт аяны хүрээнд "Ачтан" клиникийн эмнэлэг дээр нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. 

Өдөрлөгийн үеэр тус эмнэлэгийн эмч, мэргэжилтнүүдэд зориулан "Эмийн жорын маягт, жор бичилт", "Эмийн зохистой хэрэглээ" сэдэвт сургалтыг явууллаа.

Түүнчлэн "Ачтан" эмнэлэгээс иргэдэд амбулаторийн үзлэг, цусан дахь сахарын хэмжээг үнэ төлбөргүйгээр хийж үйлчиллээ. Энэхүү өдөрлөгийн ач холбогдол нь эмч, эмийн мэргэжилтэн, иргэдийн эмийн хэрэглээний талаарх мэдлэгийг дээшлүүлэх, эмийн зохисгүй хэрэглээг бууруулахад чиглэгдсэн юм.


"Эмийн жорын маягт, жор бичилт" сургалтыг зохион байгууллаа  
Үзсэн: 2343 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.126.89.xxx] 2016-12-18 16:27
өрхийн эмч нарын мэдлэг сайжирсан , гол нь шинэ дадлагажигч оюутнууд ажиллаж байгааа тул нэр хүндийг нь гутааж байна.
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2016-03-10 17:13
энэ их зөв шүү. ямар эм бичиж байгаагаа мэдэхгүй өрхийн эмч нар байдаг.

Бидэнтэй нэгдээрэй